Б.Баясгалан
03 сарын 11, 2021
Засгийн газраас баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө"-ны хүрээнд "Ажлын байрыг дэмжих" хоёр их наяд, "Хөдөө аж ахуйг дэмжих" 500 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн.
"Ажлын байрыг дэмжих" хоёр их наядын зээлийг ААН, бичил бизнес эрхлэгч иргэдэд энэ сарын 10-наас олгож эхэлжээ.
"Ажлын байрыг дэмжих" хоёр их наядын зээл:
Аж ахуйн нэгжүүдэд төрийн зүгээс зөвхөн НӨАТ төлдөг байх гэсэн шалгуурыг тавина.
Бичил бизнес эрхлэгч иргэдийн хувьд тус зээлийг хэрэглээндээ зарцуулах бус зөвхөн бизнесээ идэвхжүүлэхэд зориулах шаардлага тавина.
Арилжааны банкаар дамжин зээл олгох учир банкуудын шаардлагыг хангасан байх ёстой.
Арилжааны банкны шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүдэд Зээлийн батлан даалтын сангаас 60 хувь буюу 300 сая хүртэлх төгрөгийн баталгааг гаргах боломжтой. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн тодорхойлолт шаардахгүй.
Та жилийн гурван хүүтэй "Ажлын байрыг дэмжих" зээлд хамрагдах хүсэлтийг
Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл:
500 тэрбум төгрөгийн зээлээс:
Зээл тус бүр гурван хувийн хүүтэй.
Газар тариалан болон ноолуур бэлтгэлийн ажилд зориулсан 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан олгоно.
Малчдад зориулах зээл арилжааны банкуудын эх үүсвэрээр олгоно.
Дээрх зээлүүдийг технологийн хугацаа буюу хаврын тариалалт болон ноолуур бэлтгэх ажлаас өмнө амжиж олгоно.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.90.136] ・ 2021.03.24 Хариулах
Ажлын байр бэлдэх ядууралаас гаргах л гэнэ энэ зээл яг ажлын байр гаргах ядуурлаас гарах ёстой хүмүүсдээ очихгүй байна аль болох хөрөнгөтэй баян хүмүүст очиж байна энэ хүмүүс голдуу байр машин авч унаж байна хуруу хумсаа хугалж ар гэрээ тэжээдэг бид хэдэд уул нь өгөх гээгүй юмуу
Зочин [66.181.161.99] ・ 2021.03.11 Хариулах
газар тариалангийн зээлийг хөгжлийн банкнаас яаж авах вэ?
Санал болгох
1 Бизнес эрхлэгч эмэгтэй удирдлагуудад зориулсан сургалтын бүртгэл эхэллээ
2 Ахлах ангиасаа бэлдсэн “Үнэт гурван жил”-ийн үр дүнд 200 мянган ам.долларын тэтгэлэг хүртжээ
3 ХААН Банк 2026 онд нийгмийн хариуцлагын төслүүдэд 32 тэрбум төгрөг зарцуулна
4 А.Энхжаргал: “Бодь даатгал” нь Голомт банк, “Бодь интернэйшнл”-ээс тусдаа, бие даасан компани гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
5 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна