АТЛАНТА. /CNN/. Төрөөс ивээн тэтгэдэг хакер, интернет орчинд гардаг гэмт хэрэг, ёс бус үг хэллэгтэй тэмцэхийн тулд дэлхий нийтээрээ хүчин чармайлт гаргахыг “World Wide Web” буюу Дэлхий дахины сүлжээг үүсгэн байгуулагч Тим Барнерс Ли уриаллаа. Дэлхийн дахины сүлжээ байгуулагдсаны 30 жилийн ойд зоруилсан нээлттэй захидалдаа тэрбээр ийнхүү тэмдэглэжээ.


"Дэлхий нийтийн сүлжээ нь дуу хоолойгооо хүргэх боломжийг бидэнд олгож, хүмүүсийн өдөр тутмын амьдралыг хөнгөвчилж байгаа хэдий ч үүнийг үзэн ядалтыг түгээж, гэмт хэрэг үйлдэх зэрэг сөрөг талаар ашигладаг хүмүүс цөөнгүй байгаа юм. Энэхүү сүлжээг хамгаалах нь өнөө цагийн хамгийн чухал зүйлийн нэг юм. Энэ асуудалд бид зөвхөн засгийн газар, нийгмийн сүлжээ эсвэл хүний оюун санааг буруутгаж болохгүй. Үүнийг зөвөөр ойлгохын тулд бид дэлхий дахины сүлжээ мэт нэгдэх ёстой юм” хэмээн захидалд дурдсан байна. 



Тим Барнерс Ли анх 1989 оны 3 дугаар сарын 12-нд уг сүлжээг танилцуулж байжээ. Ийнхүү 30 жилийн дараа дэлхийн хүн амын хагас орчим нь интернет ашиглаж байгаа энэ үед цахим орчин дахь ташаа мэдээлэл хийгээд хүчирхийллийг таслан зогсоож чадахгүй байна гэж цахим ертөнцөд ноёрхлоо тогтоосон Google, Facebook”, “Twitter” зэрэг технологийн аваргуудыг олон нийт шүүмжилж байгаа юм.