Хятадын Чанши мужид энэхүү дөрвөн давхар зочид буудлыг 40-хөн цагийн дотор сууриар нь зөөгөөд тавьчихсан гэвэл та итгэх үү. Энэ талаар New China TV мэдээлсэн бөгөөд ийнхүү зөөхөд тус барилгад нэг ч цууралт үүсээгүй гэнэ. Хот тохижилтын төлөвлөгөөний дагуу уг барилгыг 35,56 метр хөдөлгөсөн нь энэ юм.

64 жилийн өмнө баригдсан энэ барилгын нийт жин нь 5000 тонн аж.