1996 онд нас барсан Болгарын алдарт зөнч Ванга өөрийнх нь үхлийн дараах ирээдүйн зөгнөлүүдээрээ алдартай. Түүний зөгнөлүүд үргэлжилж биднийг гайхшруулсаар байгаа билээ. Тэрээр 9дүгээр сарын 11-ний террорист халдлага, Борак Обама ерөнхийлөгч болох тухай, Диана гүнжийн үхэл, мөн Европын холбооноос Британи гарахыг зөгнөж хэлсэн удаатай.

Тэгвэл 2022 онд алдарт зөнч ямар зүйлсийг зөгнөсөн юм бол?

1. АНУ түүхэндээ хамгийн том ган гачигт нэрвэгдэнэ. Олон улс ургац алдаж, ой мод шатаж, гол мөрөн ширгэнэ. Азийн хэд хэдэн орон, Австрали улс 2022 онд их хэмжээний үерт автана. Хятадын Бээжин үерт автаж, олон зуун хүн үхнэ.

2. Харь гаригийн хөлөг дэлхий рүү дайрч, олон хотууд сүйрч, хүмүүсийг олзолно.

3. Сибирийн мөсөн цэвдэг хайлж, түүний доороос аюултай вирус олдох болно. Халдварт өвчин дэгдэж олон хүн, амьтан үхнэ.

4. Бохирдол дээд цэгтээ хүрнэ. Дэлхий даяар уух ус хамгийн чухал нөөц болох болно.Усны үнэ өсөж, ус олоход хэцүү болно.

5. Цаг уурын өөрчлөлтөөс болж, их өлсгөлөн болно. Хүмүүс амьд үлдэхийн тулд, хорхой шавьж, навч, шороо идэх болно.

6. Виртуал орчинд хэт их цагийг өнгөрөөсөн, технологид хэт их донтсоноос болж хүмүүсийн ухаан нь самуурч, санах ой, тархины гажигтай болж, хүмүүс бодит байдлыг хийсвэр байдлаас ялгаж чадахаа болино. 

https://www.edna.bg/