Амралтын өдрүүдэд үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уядаг нэвтрүүлгийн нэг бол “The Voice of Mongolia” шоу. Дэлхийд танигдах Монгол авьяастныг тодруулах шоуны финалын тоглолт өнөөдөр болж өнгөрлөө. Найман долоо хоногийн турш үргэлжилсэн тус шоуны эцсийн шатанд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин А.Болормаа, Ц.Энгүүн, Б.Өсөхбаяр, Ж.Ариунжаргал нар өрсөлдсөн юм. Тэднээс итгэл төгс дуулалтаараа үзэгчдийн хуйлруулж чадсан Ука шүүгчийн багийн дуучин Ц.Энгүүн хамгийн олон мэссэж санал авч ялагч болж чадлаа.

Тэрбээр "Universal Music" компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч "Монгол Контент" ХХК-тай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулах эрх мөн цоо шинэ Nissan Qashqai автомашинаар шагнуулсан юм.