Энэ оны “People's Choice Awards” шагнал гардуулах ёслолд “Marvel” студийн “Өшөө авагчид: Цаглашгүй дайн” шилдэг киногоор шалгарчээ.

Үзэгчдийн саналаар тодруулдаг “People's Choice Awards” шагнал гардуулах ёслол нь 1975 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа юм. 2005 оноос өмнө ялагчийг тодруулахын тулд үзэгчдийн дунд санал асуулга явуулдаг байсан бол одоо санал асуулгыг интернетээр авдаг байна.

Шилдэг киноноос гадна үзэгчид шилдэг драм, инээдэм болон гэр бүлийн кинонуудыг сонгодог бөгөөд эдгээр төрөлд “Грейгийн амьдралын 50 сүүдэр”, “Намайг хуурсан тагнуулч”, “Супер гэр бүл 2” зэрэг кинонууд шалгарсан байна.

Тус наадмын шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд “Өшөө авагчид: Цаглашгүй дайн” киноны жүжигчин Скарлетт Йоханссон шагнал хүртжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, АиФ