Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Их эмч Ж.Гантулга Уур бухимдлаас хэрхэн сэргийлэх, ангижрах талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. Үүнээс онцлон хүргэж байна.

Уур бухимдал гэдэг нь сэтгэлээр унах, өвдөх, ямарваа нэгэн юмнаас залхах буюу тааламжгүй байдалд өгдөг сэтгэлийн хариу урвал юм.

Уурыг бид удирдаж, хянах боломжтой. Уураа биедээ хураах нь бие болон сэтгэлзүйн таагүй үр дагавар үүсгэдэг учраас зөвөөр гадагшлуулж сурах хэрэгтэй.

Хэрвээ уур бухимдлаа бусад руу гарган илэрхийлж байгаа бол энэ нь бухимдлаа буруу аргаар тайлж буй хэлбэр бөгөөд түрэмгийлэл болно.

Уурлах үед бидний бие махбодод илэрдэг шинж тэмдгүүд:

  • Цусны даралт ихсэх
  • Амьсгал олшрох
  • Нүүр улайх
  • Зүрх дэлсэх
  • Булчин татвалзах


Уурлах үед бидний сэтгэлзүйд илэрдэг шинж тэмдгүүд:

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Их эмч Ж.Гантулга

Уурлах үед нийгмийн талаас илэрдэг шинж тэмдгүүд:

- Харилцааны зөрчил үүсэж, бусад руу дайрч, хэн нэгнийг буруутгах

- Гэр бүлийн харилцаанд нөлөөлнө. Хоёр хүн хоорондын зөрчилдөөнөөс үүссэн бухимдал гэр бүлийн гишүүд, хүүхдүүдэд нөлөөлдөг.

- Хууль эрхзүйн зөрчил үүсэж, хэн нэгнийг гүтгэх, уураа буруу гадагшлуулснаас зөрчлийн тухай хуулийн арга хэмжээ авахуулахад ч хүрдэг.

- Нэр хүндэд нөлөөлнө.

- Ажил болон хамт олны дунд таагүй мэдрэмж үүсгэнэ.

Уур бухимдлыг илэрхийлдэг 3 хэлбэр:

  1. Гадагш - Тухайн бухимдсан хүн буюу эд зүйл рүү шууд өөрийн уур бухимдлаа гаргах
  2. Дотогш - Уур бухимдлаа дотроо тэвчих буюу барьж хадгалах
  3. Дам - Өөрт нь тааламжгүй байгаа зүйлс өөрт нь хамааралгүй боловч бусад руу дам байдлаар буюу олон нийтийн сүлжээгээр дамжуулж бусдыг буруутгах

Уур бухимдал юунаас болж үүсдэг вэ:

  • Ажлын хэт ачаалал
  • Харилцаа
  • Хорт зуршил
  • Өвчин
  • Стресс
  • Эдийн засгийн байдал
  • Ажилгүйдэл
  • Нийгмийн хүчин зүйлс


Уур бухимдлаа зөвөөр тайлж чадахгүй байснаас бидний бие махбодод үүсэх өвчин эмгэгүүд:

- Зүрх судасны өвчлөл /даралт ихсэх, судасны нарийсал, зүрхний хэм алдалт/

- Мэдрэлийн тогтолцооны өөрчлөлтүүд /нойргүйдэл, архаг ядаргаа, тархины гэмтэл, толгойн хүчтэй өвдөлтүүд/

- Бодисын тогтолцооны алдагдал /бамбайн дааврын өөрчлөлт, цусан дахь сахар ихсэх/


Уурлаж, бухимдсан үедээ хамгийн түрүүнд авах арга хэмжээ:

Цаашлаад:

  • Тухайн орчноос холдох,
  • Өөрийгөө эсрэг хүнийхээ оронд тавьж эргэцүүлэх
  • Өөрийгөө ятгах буюу тайвшруулах үгийг хэлэх /тайвшир, гүнзгий амьсгаа ав, түр хүлээ гэх мэт/
  • Стресс тайлах бөмбөг ашиглах


Өдөр тутмын уур бухимдлаа хянах аргууд