Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2018 оны зун хийгдэх нягтын шахалт, засварын ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 15-наас 2018 оны 08 дугаар сарын 18-ны хооронд хийнэ.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд дараах байршлуудад халуун ус хязгаарлан засвар хийх юм байна.

Сэргэлт УҮГ, Хайрхан ХХК, Эрэл ХХК, Автобус-1 ХК, Гоёо ХХК, ЭХЯам, Монгол Солонгосын коллеж, Атар өргөө ХК, Дулааны сүлжээ ТӨХК, Хараагүйчүүдын үйлдвэр, 19-р хорооллын орон сууцууд, ЦШСГазар, Хан–Уул дүүргийн тамгын газар орчмын бүх хэрэглэгчид, Гутал ХК, Мишээл ХК , Монгол гар хивс, АПУ ХХК болон Хан-Уул дүүргийн үйлдвэрийн районы бүх албан газрууд, хэрэглэгчид, УИД, ОХУ-ын ЭСЯам, Нийслэл даатгал орчмын болон 40, 50 мянгатын бүх орон сууцууд, МҮЭ-ийн соёлын төв ордон, Голомт хотхоны 5-н өндөр байрууд, УИД-ийн орчим, Өгөөж чихэр боов ХК, Хүмүүн эмнэлэг, 5-р хорооллын хуучнаар Тээврийн товчоо орчмын орон сууцнууд, хэрэглэгчид, Эм импекс, Саруул төв, Сарора зочид буудлын орчмын орон сууц, албан газрууд
V/24-V/30
5А,Б,3А,Б,В,Г магистраль, Тк-305-ын салаа, Эмийн завод урсгал засвар