2019 оны 06 дугаар сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын 16-нд төв аймгуудын ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв, говийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. 

Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүсийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 19-нөөс нийт нутгаар дулаарна.

Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын төлөв