Л.Баяржаргал
10 сарын 20, 2017
Засгийн газрын гишүүдийг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өргөн барьсан саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр өдрийн турш хэлэлцэн шийдвэрлэж, нэр бүхий 15 гишүүнийг сайдын албан тушаалд томиллоо.
Лхагва гарагийн хуралдаанаар найман сайдыг томилсон. Пүрэв гарагийн хуралдааныг 10.00 цагаас эхлүүлж үлдсэн долоон сайдыг хэлэлцэн томилж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын гишүүдийг албан тушаалаас нь чөлөөлснөөр 01.00 цагт чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.
Ингэснээр хуулийн дагуу Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхим бүрдэж буй юм. Одоо шинэ Засгийн газар улс орны өмнө тулгамдаж буй нийгэм, улс төр, эдийн засгийн олон асуудлыг хэрхэн шийдвэрлэж, ажил үүргээ хэрэгжүүлэхийг харах л үлдэж байна.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүд:
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.