ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

БНХАУ-ын Ухань хотноо сурч байгаа 31 оюутнаа тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчрах хүсэлтийг БНХАУ хүлээн авсан байна.

Оюутнуудыг ирэнгүүт шинжилгээнд хамруулж 14 хоног хяналтад байлгана гэлээ. Монголоос тусгай үүргийн онгоц хоёрдугаар сарын 1-нд нисэх боломжтой аж.

Мөн хилийг хэсэгчилсэн зохион байгуулалттайгаар өндөржүүлсэн байдлаар тодорхой хэмжээгээр хязгаарлах нөхцөл байдал үүсээд байна. Нүүрсний тээвэрлэлт, хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвээр үргэлжилнэ гэлээ.