Ухаантай хүн хэзээ ч хэлэхгүй 10 өгүүлбэр

Таны ярьж буй бүхий л зүйлийг дөрвөн аргаар тайлбарлаж болно. Эерэг, сөрөг, нейтрал ба тодорхойгүй. Ухаантай, сэтгэл хөдлөл тогтвортой хүмүүс тодорхой, ухамсартайгаар ярьдаг. Мөн тэд сөрөг хариу үйлдлийг багасгахын тулд үгээ зөв сонгож чаддаг. Гэсэн хэдий ч бид амьдралдаа дараа нь харамсахаар зүйл ярьж байсан. Бидний хэлсэн үг хүссэн, хүсээгүй ч өөр хүнийг гомдоож болно.

Сэтгэл санааны оюуны чадамж нь өөрийн сэтгэл хөдлөлөө хянаж, ухамсарлаж, зөв илэрхийлэх мөн бусдад хүлцэнгүй, нээлттэй харьцах чадвар юм. Хүний сэтгэл санааны оюуны чадамжийн түвшинг эргэн тойрны хүмүүс түүний ярьж буй зүйлийг хэрхэн хүлээж авдагаас тодорхойлж болно. Яг энэ төрлийн оюун ухаан нь (IQ биш) хүн юу хэлэх вэ, юуг хэлэхгүй байх вэ гэдгийг шийддэг. Сэтгэл санааны оюуны чадамж нь нийгмийн ухамсартай шууд хамааралтай.


Ингээд сэтгэл санаа тогтвортой, боловсорсон хүний хэлэхгүй 10 өгүүлбэрийг хүргэж байна:


#1. “Шударга бус байна!”

Амьдрал өөрөө шударга бус, үүнийг нас бие гүйцсэн хүмүүс ойлгодог. Болсон зүйл шударга бус байж болно. Гэхдээ үүнийг ярьснаар асуудлыг шийдвэрлэж чадахгүй.


#2. “Чи ядрангуй харагдаж байна.”

Хүний амьдралд юу болж байгааг бид хэзээ ч төсөөлж чадахгүй. Харин ийм төрлийн өгүүлбэр нь түүний асуудлыг эргэн тойрны хүн бүр мэдэж байгаа гэдгийг ойлгуулдаг.


#3. «Чиний насны хүн гэхэд, чи…» (мөн ийм утга агуулсан өгүүлбэр).

Үүнд «Чи өөрийнхөө насанд сайхан харагдаж байна», «Чи эмэгтэй хүн байж яаж ийм амжилтад хүрсэн юм бэ» зэрэг өгүүлбэрүүд багтана. 

Таны хэлсэн өгүүлбэрийг сонсоод ярилцаж буй хүн тань ялгаварлан харьцаж байна гэдгийг ойлгоод гомдох болно.


#4. «Миний хэлсэнчлэн…»

Заримдаа бид хэн нэгний хэлсэн үгийг болон өөрсдөө хүнд хэлсэн үгээ мартдаг. Энэ өгүүлбэрийг сонссон хүн өөрийгөө доромжлуулсан мэт мэдэрдэг. Учир нь түүнд хэлсэн зүйлээ дахин дахин хэлэх шаардлагатай болон өөрийгөө түүнээс дээгүүр тавьж байна гэдгийг харуулдаг.


#5. «Чи хэзээ ч… Эсвэл чи үргэлж…»

Ийм өгүүлбэрүүдийг ихэнхидээ сэтгэлээсээ биш, хэтэрхий жүжиглэлттэй хэлдэг. Тэгэхээр ийм төрлийн өгүүлбэрээр бусдыг гомдоож, уурлуулж, түүнийг хүндлэхгүй байгаагаа харуулж байна гэсэн үг.


#6. «Амжилт!»

Энэ өгүүлбэрт асуудал байхгүй мэт харагдаж байна уу? Гэвч гүнзгий хараад үзвэл энэ үг нь дараах утгыг агуулдаг. Хүний амжилт өөрөөс нь биш харин гэнэт аз таарахаас хамаардаг гэсэн утга. Хүн сугалаа сугалахад өөрийн чадвараа ашигладаг уу? Үгүй, энэ бол зөвхөн аз.


#7. «Надад хамаагүй (ялгаагүй).»

Хэн нэгэн танаас зөвлөгөө авч, таны санал бодлыг сонсохыг хүсэж байх үед та надад хамаагүй гэж хариулснаар түүний асуудлыг чухал биш ба өөрийн цаг заваа зарцуулахыг хүсэхгүй байна гэдгийг харуулж байна.


#8. «Бүхий л хүндлэлээрээ…»

Та энэ үгний араас юу хэлэх гэж байна вэ? Таны хүндлэлийн түвшинг үү? Хэрэв тийм бол үргэжлүүл. Хамгийн гол нь таны үг, биеийн хэл, дуудлага таныг жинхэнээсээ хүндэлж байгаа эсэхийг харуулах болно гэдгийг сана.


#9. «Би чамд хэлсэн шүү дээ.»

Энэ өгүүлбэр харилцаж буй хүнээ хүндлэхгүй байгааг харуулдаг. Өөрийгөө хүндэлдэг нэг ч хүн энэ өгүүлбэрийг хэлэхгүй. Алдаа хийсэн хүнтэй харьцахдаа энэ өгүүлбэрийг хэлэхээс зайлсхийх хэрэгтэй.


#10. «Би бууж өглөө.»

Энэ өгүүлбэр ямар ч гэм хоргүй мэт санагдаж байгаа биз? Гэхдээ өгүүлбэрийг хэлсний дараа та ямарваа нэгэн зүйлийг даван туулж чадахгүй байгаа гэдэгтэй санал нийлнэ. Үүнд ямар ч асуудал байж болно.

Хамгийн гол нь та өөрийгөө илүү хүчтэй, ухаантай, чадвартай гэдгийг бүү март. Танд даван туулж чадахгүй гэх юу ч байхгүй. «Би бүгдийг чадна» гэх энэ өгүүлбэрийг хүнд хэцүү үедээ үргэлж хэлж бай.

Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.