Э.Мөнхтуяа
11 сарын 24, 2018
Орчин үед ус буцалгагчнаас аваад цэцэг услагч хүртэл ухаалаг болж байгааг та анзаарч байгаа байх. Тэгвэл бие засах газар ч удахгүй технологийн шинэчлэлийг нэвтрүүлэн ухаалаг болох аж.
Тухайлбал, ухаалаг жорлонд бие зассанаар таны биед гарч буй эрүүл мэндийн өөрчлөлтийг эрт илрүүлэх боломжтой болно.
Танд энэхүү мэдээ түгшүүртэй санагдаж болох ч энэхүү санаа нь цоо шинэ санаа биш. Германы Grohe фирмийн “ухаалаг жорлон” нь удирдлагаар ажилладаг. Одоо шинээр боловсруулж байгаа жорлонгийн хувьд хүний ялгадас болон шээсэнд шинжилгээ хийдэг гэдгээрээ онцлог юм байна.
Тун удахгүй шинжилгээ өгөхөөр эмнэлэг явдаг цаг ард хоцрох нь ээ.
Дашрамд дурдахад, НҮБ-аас жил бүрийн 11 дүгээр сарын 19-ний өдрийг дэлхийн жорлонгийн өдөр болгон зарлажээ.
Эх сурвалж: https://uk.news.yahoo.com/smart-toilets-will-soon-analyse-waste-tell-youre-ill-153819711.html?guccounter=1
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.