УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи хуралдаан, өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанууд гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хуралдсангүй.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга М.Энхболд шаардлага гаргалаа.

Тэрээр "УИХ-ыг ард түмэн сонгодог. Тэгэхдээ улс орныг улирдаж явах бодлого тогтоо, хууль эрхзүйн орчныг бүрдүүлж өг гэж та биднийг сонгосон. Тасралтгүй үйл ажиллагаа явуулж, улс орны өмнө буй хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг шийд гэж итгэл үзүүлж сонгосон. Засгийн газрыг УИХ томилсон. Томилохдоо УИХ-ын гаргасан бодлогыг хэрэгжүүлж, хууль тогтоомжийн хүрээнд улс орны өмнө тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэж, УИХ-д асуудлаа танилцуулж, тайлагнаж ажиллах ёстой гэж томилсон. Засгийн газар, түүний тэргүүн УИХ-ын өмнө хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн дүүрэн хариуцаж, тайлагнаж ажиллах хуультай. 

Гэтэл өнөөдөр УИХ-ын үйл ажиллагааг Засгийн газрын гишүүд 2 өдрийн турш бойкотлолоо. 

Тиймээс Засгийн газрыг ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулахыг би шаардаж байна. Төр тогтвортой байх ёстой гэсэн байр суурьтай байна" гэдгийг мэдэгдлээ.

Дэлгэрэнгүйг дүрс бичлэгээс үзнэ үү.