УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 60 тэрбумын хэргийн талаар мэдээлэл хийж, УИХ-ын дарга М.Энхболд шаардлагын хариуг өгч, тус хэрэгт нэр холбогдсондоо харамсаж буйгаа бичгээр илэрхийлсэн хэмээн мэдэгдээд буй юм.

УИХ-ын дарга М.Энхболдын ирүүлсэн хариу албан бичигт "МАН сонгуульд дээрх хөрөнгийн эх үүсвэр ашиглан оролцсон эсэх асуудлаар нийгэмд үүсээд буй эргэлзээнд цэг тавих шаардлага бий болоод байна. Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлийн хэргийг сэргээн мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулж буй юм байна. Уг асуудлыг хуулийн байгууллага эцэслэн, нэг мөр шийдвэрлэнэ гэж найдаж байна.

Энэ асуудалд МАН болон миний нэр хүндийг холбон олон нийтийн дунд буруу ташаа ойлголт үүсэж байгаа явдалд явдалд харамсаж байгаа талаар МАН-ын Хяналтын ерөнхий хороонд тайлбар хүргүүлснийг хавсаргав" гэжээ.

УИХ-ын дарга М.Энхболдын ирүүлсэн шаардлагын хариуг эх хувилбараар нь хүргэж байна.



УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн өнөөдөр хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.