2018, Зургаадугаар сарын 8, Баасан гарагийн онцлох үйл явдал

  • Хөргөлт, агааржуулалтын засвар үйлчилгээний техникийн ажилтнуудыг гэрчилгээжүүлэх тогтолцоо нэвтрүүлж хэрэгжүүлэх талаарх үндэсний оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт өнөөдөр 10 цагт Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” танхимд зохион байгуулах юм.
  • Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд “ТАЛЫН САЛХИ-2018” ОЛОН УЛСЫН МОТО НААДАМ ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД зохион байгуулагдах талаар мэдээллийг өгнө.
    Арга хэмжээний үеэр 790 гаруй мотоциклчид жанжин Д.Сүхбаатарын талбайд цугларна.



2018, Зургаадугаар сарын 7, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

1. Х.Баттулга: Эдийн засгийн коридорын хэрэгжилтийг хурдлуулахыг бид хүсэж байна

“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд өнөөдөр Төрийн ордны Их танхимд Эдийн засгийн чуулга уулзалт болж байна. Чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлcэн бөгөөд нээлтэд УИХ-ын гишүүн, сайд нараас гадна ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуров тэргүүтэй тус улсын албаны болон бизнесийн  төлөөллүүд оролцов. Үргэлжлүүлж унших


2. ФОТО: Монгол-Оросын эдийн засгийн чуулга уулзалт эхэллээ

Монгол улс, ОХУ-ын ерөнхийлөгч нарын ивээл дор “Монгол-Оросын Санаачилга 2018” цуврал арга хэмжээ 6-р сарын 7-оос 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж байна. 

Энэхүү арга хэмжээний зохион байгуулагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монгол Улсын Засгийн Газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, ОХУ-ын аж үйлдвэр, худалдааны яам Үргэлжлүүлж унших 


3. Уулзалт хийхийг Ким Жөн Ун ятгасан гэж Д.Трампын өмгөөлөгч хэлжээ

АНУ болон Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт хийхийг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт ятгасан гэж Д.Трампын өмгөөлөгч Рудольф Жулиани хэлжээ. Энэ тухай “The Wall Street Journal” сэтгүүлд тавьсан нийтлэлд дурдсан байна. Үргэлжлүүлж унших


4. Эрдэмтэд хөхний хорт хавдрыг эцсийн шатанд нь эмчилжээ

Америкийн эрдэмтэд эмчилгээний шинэ арга хэрэглэн, хөхний хорт хавдар нь эцсийн шатандаа орсон эмэгтэйг үхлээс аварсан байна. Эмчилгээний явцад 90 тэрбум дархлааны эсийг эмэгтэйн цусанд шахжээ.

Флорида муж улсад амьдардаг Жүди Перкинсийн хувьд амьд явах хоёрхон сарын хугацаа үлдсэн гэж эмч нар хэлж байсан бол одоо түүний биед хорт хавдрын ул мөр огт байхгүй болсон байна. Үргэлжлүүлж унших


5. С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргах санал хүргүүлжээ

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн гэрээ болон бусад баримт бичгийн байгуулахдаа эрх мэдлээ ашиглан, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй хэргээр саатуулан шалгаад, хоёр сар болж байна. Харин прокурорын байгууллагаас тэдэнд хилийн хориг тавин, батлан даалтад гаргах саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Үргэлжлүүлж унших