2018, Зургаадугаар сарын 15, Баасан гарагийн онцлох үйл явдал

  • НМХГ, НБГ, Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэлээс хамтран Сити их сургуулийн хурлын танхимд 09.00 цагаас ЕБС-ийн захирлуудад зориулсан "Миний хөгжил байгууллагын амжилт" сэдэвт сургалт зохион байгуулна. Сургалтын үеэр сургалтын байгууллагуудад үүсдэг зөрчил, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл авч болно. 
  • Бишрэлт зочид буудлын хурлын танхимд “Үг хэлэх эрх чөлөө: түүхэн ач холбогдол ба Одоо үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал эхэлнэ. Хүний заяамал эрх болох үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, тэр дундаа үг хэлэх эрх чөлөө нь улс төрийн болон аливаа тусгай ашиг сонирхлоос хавьгүй дээгүүр болохын тухай хөндөхийн сацуу тус эрх, эрх эрх чөлөөний хэрэгжилт Монгол Улс, Олон Улсад ямархуу түвшинд байгаа болон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам, гарц эрэлхийлэх, олон улсын судлаач, илтгэгчидтэй харилцан туршлага, мэдээлэл солилцох энэхүү арга хэмжээг Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс “Түгээмэл Эрх-Хөгжил” ТББ, Монголын Хуульчдын Холбоо, Глоб Интернэшнл Төв ТББ дэмжин хамтран байгуулж байна.



2018, Зургаадугаар сарын 14, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

1. ТАНИЛЦ: АНУ болон БНАСАУ-ын хамтарсан мэдэгдэл

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын дарга Ким Жөн Ун нарын Сингапурт хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

АНУ, БНАСАУ-ын хооронд шинэ харилцаа тогтоох нь Солонгосын хойг хийгээд дэлхий дахины энх тайван, хөгжил цэцэглэлтэд ач тустай гэдэгт итгэлтэй байгаагаа болон харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад тус дөхөм үзүүлэхийг хүлээн зөвшөөрч буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын дарга Ким Жөн Ун нар илэрхийлэн дараах мэдэгдлийг хийж байна:  Үргэлжлүүлж унших


2. 10 эмэгтэй тутмын нэг нь 15 наснаасаа өмнө бэлгийн хүчирхийлэлд өртжээ

Жендэрт суурилсан хүчирхийллийн талаар улс орон даяар анх удаа явуулсан судалгааны тайланг өнөөдөр НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороо танилцуулж байна.

Энэхүү тоон мэдээ, мэдээллийн хомс байдлыг шийдвэрлэхийн тулд Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Статистикийн үндэсний хороо жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааг улс орон даяар явуулжээ.  Үргэлжлүүлж унших


3. "Эрдэнэт"-ийн 49 хувийн талаас томилогдсон захирлуудыг чөлөөлжээ

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн  Төлөөлөн Удирдах  зөвлөл хуралдаж халаа сэлгээ хийжээ.Тодруулбал 49 хувийн талаас томилогдсон Б.Шинэбаатар, Ж.Эрдэнэбилэг  нарыг чөлөөлжээ. Б.Шинэбаатар нь тус үйлдвэрийн Тэргүүн дэд захирал бөгөөд нэгдүгээр орлогчоор, Ж.Эрдэнэбилэг нь санхүү эрхэлсэн   орлогч захирлаар 2017 онд томилогдож байсан юм.  Үргэлжлүүлж унших


4. Бэлэн бусаар тооцоо хийсэн ч автоматаар НӨАТ-ын системд бүртгэгдэнэ

Е баримтыг гар утаснаасаа мессеж бичих, вэб сайт болон Ebarimt аппликейшн ашиглаж гэсэн гурван аргаар баримтаа бүртгүүлдэг байсан билээ. Тэгвэл тэд шинэ системийн хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлж байна. Үргэлжлүүлж унших


5. Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ сарын 11-нд гишүүнээс татгалзах өргөдлөө өгсөн юм. Үргэлжлүүлж унших