2018, Тавдугаар сарын 10, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

  • "ICIED-2018 international conference on innovation&entreprenuership development" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр болно. Монгол Улсад шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэх боломж, олон улсын туршлагын талаар хэлэлцэнэ. 
  • МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн 2018 оны эхний хагаст боловсруулж нийтлүүлсэн сурах бичиг, ном, гарын авлагыг танилцуулах “Номын нээлт”-ийн үйл ажиллагаа болно.
    1. Хүүхэд харагч нарт зориулсан гарын авлага
    2. Тусгай хэрэгцээт боловсролын үндэс
    3. Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл
    4. Том ном (бага насны хүүхдэд зориулсан, боловсролын орчинд хүчирхийллээс ангид хөгжлийн эерэг харилцааг төлөвшүүлэх агуулга, арга зүй бүхий эхний 4 цуврал ном)



2018, Тавдугаар сарын 9, Лхагва гарагийн онцлох үйл явдал

1. ФОТО: Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө

Өнөөдөр аугаа их ялалтын баярын 73 жилийн ойн өдөр тохиож байна. 

Хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах аймшигт дайны утаагаар дэлхийг нөмөрч, 71 сая хүний халуун амийг авч одсон Дэлхийн хоёрдугаар дайн Европын бүс нутагт дуусч фашист Герман шударга ёсны төлөө тэмцэгч олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр. Үргэлжлүүлж унших


2. ЭТТ иргэдэд ногдол ашиг тараах хоёр санал гаргажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг тэргүүтэй тус компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан билээ. /Уулзалтын мэдээллийг унших/Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар компанийн удирдлагуудыг санаачилгатай ажиллахыг шаардаж, долоо хоногийн хугацаанд иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар хувилбар гаргаж өөрт нь танилцуулахыг үүрэг болгосон юм. Үргэлжлүүлж унших


3. Сурагчдаас хуульд заагаагүй төлбөр хураамж, хандив авахыг хориглов

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Нийслэлийн Боловсролын газар болон 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт ойрын хугацаанд анхаарах зарим асуудлын талаар чиглэл хүргүүлжээ. 

Үүнд, төгсөлтийн үйл ажиллагааг эцэг, эх асран хамгаалагч, багш нартаа суралцагч өөрийн сурсан эрдэм, авьяасаа тайлагнах, боловсролын баримт бичиг гардуулах ёслол болгон тэмдэглэн өнгөрүүлэх, ой хээрийн түймэр болон аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын албан даалгавар гаргаж, дараах зүйлсийг тусган хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байна. Үргэлжлүүлж унших


4. Ираны цөмийн хэлэлцээрээс АНУ гарлаа

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс АНУ-ыг гаргаж, Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг сэргээхээр шийдсэнээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зарласныг “Америкийн дуу хоолой” агентлаг уламжлав.

Д.Трамп өчигдөр Цагаан ордонд мэдэгдэл хийхдээ “АНУ Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс гарч байгааг би өнөөдөр албан ёсоор зарлаж байна. Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг сэргээх болно” гэжээ. Үргэлжлүүлж унших


5. ВИДЕО: Ялалтын баярын жагсаалыг Улаан талбайгаас

Аугаа их эх орны дайны ялалтын 73 жилийн ойн баярын цэргийн жагсаал Москва хотын Улаан талбайд ёслол төгөлдөр эхэлж байна.

Тус арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Владимир Путин болон улс төр, нийгмийн бусад зүтгэлтэн, ахмад дайчид хүрэлцэн иржээ. Үргэлжлүүлж унших