Хүдэрчулууны Хулан
06 сарын 09, 2025
Архангай аймгийн Өгий нуурын эрэгт усан замын тээврийн “Хяналтын пост” байгуулах ажлыг Монгол Улсын Далайн захиргаанаас үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
2024 онд уг постыг эрчим хүчний эх үүсвэрт холбох цахилгааны шугам татаж, дэд өртөөг суурилуулсан. 2025 онд гүний худаг гаргах, гадна хашаа, хяналтын байр барих тендер сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгуулж, гэрээг байгуулаад байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.