Өдөртөө 25-27 градус дулаан байна

Б.Баясгалан
07 сарын 19, 2018

Малчид, иргэд, аялагчдын анхааралд:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, цаашдаа нутгийн хойд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 07 дугаар сарын 18-ны 20 цагаас 07 дугаар сарын 19-ний 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар   18-23 градус, өдөртөө  бүх нутгаар 30-35 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Холбоотой сэдвүүд

бороо цаг агаар үер

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.