Үндэсний Агаарын Тээвэрлэгч "МИАТ" ТӨХК энэ сарын 28-аас өвлийн цагийн хуваарьт шилжихээ өчигдөр албан ёсны цахим хуудсаараа мэдэгдсэн.

Тэгвэл тус өдрөөс эхлэн Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгийн давтамжыг нэмэгдүүлж, 7 хоногт 5 нислэгийн давтамжтай болгожээ. Ингэснээр өвлийн туршид 7 хоног бүрийн даваа, лхагва, баасан, бямба, ням гарагуудад тус чиглэлд нислэг үйлдэх аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Улаанбаатар 11-333 999
Токио 81-03-5615 4653

Эх сурвалж: МИАТ