Дэлхийн 1-2-р дайны үе болон бүх хямрал өлсгөлөнгийн үед ард түмнийг аварсан хүнс бол зөвхөн төмс гэнэ. Тэгвэл XYI зууны эхэн үед Елизавита хатан хааны тогооч анх удаа хааны хоолны ширээнд төмсний иш навчаар бэлдсэн хоолыг өгсөнөөс хатан болон зочдын бие тавгүйрхсэн байна. Энэ нь төмсний иш навч нь бага зэрэг хортой болохыг харуулсан байна. XVIII зууны эцэс XIX зууны эхээр төмсийг наранд зохиулах, хөлдөлт, үе мөчний өвчтнүүдийн үед эмчилгээний зориулалтаар хэрэглэж байжээ.

Төмсний тухай сонирхолтой 10 баримт

1. Төмсийг анх 1589 онд анх тарьжээ.

2. Дэлхийн хамгийн том төмсийг Английн Nottinghamshire мужийн тариачин Петер Глазербрүүк тарьж Геннисийн номонд ордог. Жин нь 3.8kg.

3. Дэлхийн төмсний зах зээлийн ихэнх хувийг Хятад улс эзэлдэг.

4. Жилд дөрвөн эгнээтэй хурдны замаар дэлхийг зургаа тойрсонтой тэнцэх хэмжээний том талбайд төмс тарьдаг.

5. Төмс бол улаан буудай, цагаан будаа, эрдэнэшишийн дараа ордог чухал таван хүнсний бүтээгдэхүүнд ордог.

6. Төмс хүмүүсийн өргөн хэрэглээний хүнсний ногоо болтол 200 жил зарцуулсан байдаг.

7. Дэлхийн 125 оронд өргөн хэрэглээ болсон төмс анх индианчуудын шүтээн байжээ. Тэд төмсийг газрын алим хэмээн нэрийдсэн аж.

8. Төмс цусны даралт бууруулах, ходоодны үрэвсэл анагаадаг.

9. Түүхий төмс арьсанд дээр үүссэн нөсөө, толбо арилгах шидтэй

10. Хавдраас урьдчилан сэргийлнэ. Улаан болон хүрэн өнгийн төмсний ургамлын будагч бодис антиоксидант агуулсан байдаг учраас хавдраас урьчилан сэргийлэх ач холбогдолтой.


Хэрэглэгч таны хүнсэндээ хэрэглэж байгаа төмс

Дэлгүүрийн лангуун дээр Ховдын, Жаргалантын гэж тарьсан газраар нэршдэг ч төмсний сорт дотроо арав гаруй төрөл байдаг ажээ. Түүний гол таван сортыг жагсаавал:

1. Буриад үрийн төмс. Шар өнгөтэй, амтлаг.

2. Монгол үрийн төмс. Хэт том биш. Зүсэж үзвэл тод шар өнгөтэй.

3. Импала сорт. Энэ нь эрт ургацын буюу түргэн боловсордог (75-85 хоног). Булцуу нь зуувиндуу хэлбэртэй, хальс нь шар өнгөтэй. Маш амттай салат болон шөл, нарийн хоолны аль алинд тохиромжтой.   

4. Санте. Импалагаас удаан хугацаанд боловсорч гүйцдэг (95-100 хоног). Хальс шар өнгөтэй. Ямар ч хоолонд тохиромжтой.

5. Витара. 90-100 хоногт болдог. Булцуу нь зуувин хэлбэртэй, иш нь шулуун. Шинээр нь хадгалах шаардлагатай. Шарж хэрэглэхэд тохиромжтой.