Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Ц.Туваан "Булган аймгийн Ардчилсан намын гишүүн, Бугат сумын ИТХ-ын төлөөлөгч Б бусдын гарт амиа алдсан харамсалтай өчигдөр хэрэг гарлаа. Ардчилсан намаас ИТХ-д сонгогдож ажил үүргээ гүйцэтгэж явсан, намын идэвхтэй гишүүн шинэ оны босгон дээр гэртээ бусдын гарт амиа алдсан байна. Эхнэр нь зодуулж, хүнд гэмтсэн, шокын байдалтай эмчлүүлж байна. 

Талийгаачийг гэртээ амарч байхад нь МАН-ын хариуцлагатай албан тушаалтан байсан МАН-ын гишүүд гэрт нь орж ирснээр тус харамсалтай хэрэг гарсан байна" хэмээв.

Мөн тэрээр "Ардчилсан нам 180 мянган гишүүнийхээ амь нас болон бусад асуудалд анхаардаг. Бид энэ асуудлыг улс төржүүлээгүй. Манай нам гишүүн бүрийнхээ төлөө анхаардаг. Харамсалтай нь манай намын маш сайн гишүүн, 2 удаа иргэдийн төлөөлөгчөөр иргэдийнхээ олонхын саналыг авч сонгогдсон төлөөлөгч маань бусдын гарт балмадаар амь насаа алдчихлаа. Ийм байхад бид дуугарахгүй байж чадахгүй. Тухайн хүнийг хөнөөсөн, болсон процессийг үйлдсэн хүн нь өнөөдрийн эрх барьж буй намын нөхдүүд. Манай нам хууль дээдэлдэг, бүх зүйл хуулийн дагуу явахыг хүсдэг. Цагдаа, шүүхийн байгууллагаар хэрэг тогтоогдсоны дараа үнэн мөнийг нь бид дахиж мэдээллэх болно₮ гэдгийг хэллээ.

Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.