Ц.Цогзолмаа: "Засаг чинь үлдчихлээ намайг аваад үлдээч" гэж би хэлэхгүй

Б.Баясгалан
12 сарын 03, 2018

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн баасан гарагт чуулганы хуралдаанаар өөрөө Засгийн газрын гишүүн байж Засгийн газрыг огцруулах кноп дарсан нь анхаарлын төвд буй юм. Гэвч Засгийн газар огцроогүй учир түүнийг сайдын албан тушаалаасаа өөрөө огцрох, эсвэл Ерөнхий сайд нь танхимын гишүүнээсээ түүнийг хасаж магадгүй гэсэн таамаг олон нийтэд байна.

Энэ талаар сайд Ц.Цогзолмаагаас тодруулахад "Улс төр гэдэг бол хамгийн түрүүнд хүнээс ёс зүйтэй байхыг шаарддаг. Тиймээс хувь хүнийхээ ёс зүйн хувьд би Засгийн газрыг огцруулах 27 гишүүний нэг болж гарын үсэг зурсан. Үүнийгээ баталгаажуулж чуулган дээр огцруулах кноп дарсан. Энэ бол улс төрд байдаг л процесс.

Үүний үргэлжлэл нь мэдээж одоо ажлаа өгөх үү үгүй юу гэдэг асуудал байна. Ерөнхий сайд шийдвэрээ гаргаад энэ ажлаа авахад ёс зүйн хувьд надад ямар ч асуудал байхгүй гэдгийг би сая хэлчихээд гараад ирлээ. Миний шийдэл ямар байсан бэ гэдгийг аяндаа цаг хугацаа шалгаад өгнө. Би улс төрчийнхөө хувьд өнөөдөр өөрийнхөө гаргасан шийдвэр дээр баттай байж, ёс зүйн хувьд, зарчим, хувь хүнийхээ хувьд ч тэр ямар нэгэн байдлаар Засаг чинь үлдчихлээ намайг аваад үлдээчээ гэдэг үг хэлэхгүй" хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих (4)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.