БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Баярсайхантай холбоотой сөрөг мэдээлэл цахимд цацагдаад буй.

Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өөрийн цахим хуудаснаа үзэл бодлоо илэрхийлжээ.

Тэрээр "Сүүлийн өдрүүдэд манай яамны Төрийн нарийн бичгийн даргын хувь хүний ёс зүйгүй үйлдлийг тойрсон мэдээлэл нийгмийг бухимдуулж байгаад харамсаж байна. Төрийн өндөр хариуцлагатай албанд ажиллуулах хүмүүсийг томилохдоо мэргэжлийн шаардлагыг чухалчлахаас гадна хувь хүний төлөвшил, ёс зүйн шалгуурыг нэн тэргүүнд анхаарах ёстой.

Өөрийнхөө хийсэн буруу үйлдэлд бусдыг буруутгаж, албан тушаалын дарамт үзүүлж бүр ч болохгүй. Төрийн албан хаагчдынхаа төлөө шударга үгийг хаана ч хэлж, хамгаалах болно" хэмээн бичжээ.