Цахиуртын хөндий бол аз жаргалд автсан газар. Сайхан амьдралд хүрэхийн тулд, хийж бүтээхийн тулд хүмүүс тэнд төвлөрнө. Тэдний өөрийгөө ялан дийлэх хөдөлгөгч хүч нь болсон газар. Хааяа хааяа авах нойр, хөгжүүлэгчийн ширээн дээрх янз бүрийн шошго, савтай эмнүүд гээд л… энэ бол тэндхийн амьдралын нэг хэсэг.

Гэсэн ч философийн шинжлэх ухааны доктор, профессор Эндрью Тэггарт Цахиуртын хөндийн амьдралд дээрх хүчин зүйлсийн аль ч тийм чухал биш гэдгийг хэлж байна.

Тэрээр ажилд авах “урлаг”-ийг судалдаг бөгөөд үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх захирлууд, Цахиуртын Хөндийд байгаа бусад хүнийг амьдрал бол шийдвэрлэх ёстой асуудал, харин аз жаргал энэ асуудлыг шийдвэрлэж чадсан нэгэнд ирдэг гэсэн ойлголтын төөрөгдлөөс гарахад тусалж буй юм. Үнэн хэрэгтээ эмх цэгцгүй амьдрал хийгээд бизнесийг цэгцлэх томъёо байдаг хэмээн үзэж буй.

“Би үүнийг “дэлхий дээрх асуудлуудыг шийдвэрлэхүй” хэмээн нэрлэж байгаа л даа” хэмээн Тэггарт ярьжээ. Хэрэв та бодол-асуудал, сорилт, гарц, давтамж-та эдгээрийг өөрөөр харж эхлэвэл хариулт нь хаа сайгүй бий. “Би яавал амжилттай болох вэ?” гэж асуухын оронд “Би яагаад амжилттай байх ёстой гэж?” гэж өөрөөсөө асуугаарай.

“Би яаж илүү амжилттай байх вэ?” гэдгээс “Яагаад амжилттай байх гэж?” хэмээн асуух нь хамаагүй чухал байдаг

Тэггарт “практикал философичид”-ийн нэгдлээс бизнесийн ертөнцөд хөл тавьсан хүн юм. Философийн ахлах ажилтны албан тушаал хашдаг тэрээр эртний сэтгэгчдийн бодож, асуудаг мөнхийн асуулт байсан “Хүн яаж сайхан амьдардаг вэ?”, түүнчлэн “Юу гарааны бизнесийг минь хөгжүүлж чадах вэ?” зэрэг асуултыг асууж, хариултыг эрэлхийлдэг байна.

Энэхүү философийн асуултыг номд оруулж, зөвлөхүүд болон блоггерууд ч ашиглаж бага боловч гайхалтай эрчимтэй үр дүнд гарсаар байгаа аж. “Цахиуртын хөндийн бизнесийн нийгэм (community) энэ философийг ашиглах боломжтой хэмээн “HelloSign”-ийн үүсгэн байгуулагч Жозеф Вэлле хэлж байж. Тэрээр бусад үүсгэн байгуудагчдын дунд эртний Грекийн стоисизмийн философийн бүлгэм байгуулан ажиллуулж буй хүн юм. “Үүсгэн байгуулагчид сэтгэл зүйгээ хянаж, зохицуулах нь хамгийн чухал”.

Философийн асуултууд хэзээ хамгийн чухал ач холбогдолтой вэ?Бизнесийн савлагаат буюу тогтворгүй үед хяналтаа алдахгүй байхад тусалдаг.


Цахиуртын Хөндийн “практикал” философи

Цахиуртын Хөндийн олон хүн энэхүү философиор доог тохуу хийж байгаагаа нуудаггүй. Компьютерийн шинжлэх ухаанч, “Y Combinator”-ийн үүсгэн байгуулагч Пол Грэхэм Корнеллийн их сургуульд философийн чиглэлээр сурч төгсчээ. Философи сонгон судалсан учраа хэлэхдээ тэрээр:

“Энэ бол гайхалтай хэрэгцээгүй зүйл байсан. Яг л товчтой цамцанд товч нэмж хадах, эсвэл чихэндээ сүлбээр зүү зүүхтэй зүйрлэвэл яг таарна” гэж тэрээр 2007 онд бичиж байжээ. “Одоодоо амьдарч байгаа ихэнхи философич зүгээр л цагаа үрсэн “ажил” хийсэн” гэж маргаж илүү “хэрэгцээтэй” философи гарч ирэн дэлхийг хөгжүүлэхээр хөдөлмөрлөж буй хүмүүст туслах хэрэгтэй” гэж байж.

1986 оноос Стэнфордын их сургуулийн факултигаас дараачийн үеийн технологийн салбарын манлайлагчдыг боловсрруулж, хүн болон компьютер хэрхэн харилцдаг тухай боловсрол, мэдлэг олгохыг зорьж эхэлжээ. “SymSys” неврологи, логик, сэтгэл судлал, хиймэл оюун ухаан, компьютерийн шинжлэх ухаан, контемпорари философийг дэмжин хөгжүүлж буй нь 21-р зууны чөлөөт урлагийн боловсрол”-д тооцогдож байгаа хэмээн Стэнфордын их сургуулийн профессор Киннет Тэйлор хэлж байна.

Энэ ойлголт Цахиуртын Хөндийн философийн гол үзэл баримтлал болох боломжтой

Стэнфордын их сургуулийн энэхүү философийн өргөтгөсөн алсын хараа нь ихэнхи технологийн коммунитид хүрч бизнесийн ертөнцийг “ганцаардуулж” байна эхлээд байна. Хэрэв Аристотел “General Motors”-ийг удирддаг байсан бол: Стоисизм дээр “Бизнесийн шинэ гол цөм”, “амьдрах аргачлал” гэсэн эсээгээ бичих байсан байх.

Тэггарт шиг орчин цагийн философичдийн үзэж буйгаар философийг судлах нь гүйцэтгэх захирлуудын зайлшгүй хийх ёстой ажлуудын нэг гэж үзэж байна. Философи нь бусад салбартай харилцан адилгүй нь ойлголт таамаглал санал болгодоггүй, зүгээр л үргэлжлүүлэн судласаар байх хэрэгтэй судлагдахуун. Үүнийг гүн гүнзгий ойлгож чадвал бизнесийн нүдээ олсон шийдвэр гаргахаар зогсохгүй аз жаргал авчирдаг. Гэвч энэ амархан гэж хэлэхгүй.

“Философичид ямар нэг “новшийн зүйл”-ийг тэвчихийн аргагүй болох хүртэл явдаг. Бид тэр новшийн зүйл юу болохыг тодорхойлж, ахиж тохиолдохгүй болгох болно. Өнөөдөр бизнест маш олон таагүй зүйлс байгааг бид мэднэ. Түүнийхээр хакерууд, програмчлал өнөөдөр өсч хөгжсөөр байгаа ч жинхэнэ манлайлагчид тодроогүй л байна.

Тэггарт дадлагаа 2010 онд эхэлсэн ба АНУ, Европ, Төв Америк, Канадын хотуудад 40 гаруй үйлчлүүлэгчтэй болж “Skype”-аар дамжуулан харилцаж, холбогдон ажилладаг аж. Түүнд цагт 100 ам.доллар төлөх ба үйлчлүүлэгчиддээ төлбөрийг аль болох боломжоороо төлөх боломж олгож, уян хатан ханддаг. Тэрбээр үйлчлүүлэгчдээсээ хамгийн түрүүнд өөрийн итгэл үнэмшил юу болохыг олж мэдэхийг даалгадаг гэнэ. Сэтгэл зүйчид сэтгэцийн эмчилгээг үр дүнтэй байлгахыг зорьдог бол философийн зөвлөхүүд (тэд хүмүүсийн сэтгэцийн өвчний асуудалд оролцдоггүй) хэн нэгний амьдралыг логик болон зураглал ашиглан таньж мэдэж, тодорхойлоход төвлөрдөг.

Тэггартын хэлж буйгаар түүний үйлчлүүлэгчдээс ажлаа, карьераа, үүгээр зогсохгүй бэлгийн чиг баримжаагаа сольсон хүн олон байдаг аж. Түүний асуудаг суултууд маш төвөгтэй, залхмаар мэт хэдий ч хүнийг өөрийн тухай, өөртөө хэлж байсан худал зүйслтэй нүүр тулахад хүчилж чаддаг тухай нэгэн үйлчлүүлэгч нь ярьж байжээ.

“Питчийн үеэр өрөөнд Сократыг оруулж ирээд суулгачихвал тэр дэлхий ертөнцийг илүү дээр болгохын тулд бүхий л цагаа зориулж байгаа залуучуудын эр зоригийг мохоож орхих байсан байх

Философи олон нийтийн дунд түгээмэл бус хэвээр оршсоор. Дэлхий дахинаа их сургууль, коллежиудад хамгийн түгээмэл судлагддаг хичээлийн жагсаалтад 89-т бичигддэг, энэ сэдвээр бичигдсэн борлуулалт сайтай ном, эсвэл үүнд чиглэсэн масс медиа бараг л үгүй. Философийн зөвлөгөө өгөх гэдэг төсөөлж боломгүй огт өөр зүйл ер биш. Энэ чиглэлийн туршилтад, ололтод аль ч засгийн газар батламж олгодоггүй.

Цахиуртын Хөндийд ч мөн адил философи “хөшигний ард” байсаар л. Стоисизм бол гарааны бизнес эрхлэгчид, үүсгэн байгуулагчдын зайлшгүй судлах хэрэгтэй бодлын тухай хичээл яах аргагүй мөн.

“Стоисизм бол энгийн хүмүүст зориулагдсан зүйл. Үүний гол зорилго нь юуг сайхан амьдралыг хүчин зүйл болохыг тодорхойлоход тэдгээр энгийн хүмүүст туслах мөн. Цахиуртын хөндий ч үүнийг ийм зорилгоор ашиглаасай гэж хүсч байна. “Google” энэ тал дээр олон нийтийг тэргүүлэн ажиллаж байгаа. Ажилчдаа “Search Inside Yourself” санаачлагаараа дамжуулан үнэ төлбөргүй хичээл авах боломжоор хангаж өгсөн байдаг.

Өөртөө, бас өрөөлд илүү дээр амьдрах орчин, дэлхийг бүрдүүлэхийн тулд төвлөрөл, санаачлага, уян хатан байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн” хэмээн “American Apparel”-ийн маркетер асан Райн Холидэй хэлсэн аж. Тэр энэ философи болон бизнесийн уялдаа холбоо, стоисизм сэдвээр хэд хэдэн ном бичсэн хүн юм.

Харин “Microsoft”-ийн менежер, философийн мэргэжилтэн асан Скотт Биркун тухайн сэдвээр мөн олон сайн ном бичсэн нь Цахиуртын Хөндийн “алдагдсан” философийн хичээлүүдийн тухай өгүүлдэг.

Ихэнх хүн өөрийн дотоод чадавхийг хөгжүүлэх гэхээсээ илүү бусдын бий болгосон загварыг дагадаг.

Питчийн үеэр өрөөнд Сократыг оруулж ирээд суулгачихвал тэр дэлхий ертөнцийг илүү дээр болгохын тулд бүхий л цагаа зориулж байгаа залуучуудын эр зоригийг мохоож орхих байсан байх” гэж Скотт хэлжээ.

Цахиуртын Хөндийнхөн АМЖИЛТын тухай ахин нэг бодож, тодорхойлж чадвал аз жаргалтай болж чадах юм. Юу үнэхээр чухал вэ гэдэг дээр ахин нэг төвлөрөөд үзвэл хүмүүс үүнээс таашаал мэдэрч, түүгээр ч зогсохгүй яагаад амьдарч байгаа утга учир, зорилгоо тодорхойлж чадна.

Амьдралаа энгийн атлаа “олз” ихтэй өнгөрүүлэх боломж байсаар атал яагаад эмх замбараагүй, утга учир нь ойлгогдохгүй бүхнээр дүүргэх ёстой гэж? Бүх зүйлийг ахиад нэг бодоод үз!!!


Танд хэрэгтэй:

“Wright State University”-ийн профессор Билл Ирвины “A Guide to the Good Life: The Ancient Art of Stoic Joy номыг уншихыг санал болгож байна. Сан Франциско хотын энтрепренёрууд энэхүү номыг гарааны бизнесийн амьдралаар хэрхэн амьдрах, тулгамддаг асуудал бэрхшээлийг хэрхэн давах тухай хамгийн сайн ЗӨВЛӨМЖ болж чадсан ном хэмээн үнэлдэг байна.

Эх сурвалж: https://qz.com


@Benzeen