Хүүхдийн тоглоомын талбайд тамхи татахыг хориглосон тэмдэг байршуулах уриалга нийгмийн сүлжээнд иргэдийн дунд түгж байна. Уриалгыг иргэн О.Ариунбилэг гаргажээ. 

Тамхины хяналтын тухай хуулийн 9.1.8: ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙД тамхи татахыг хориглохоор заасан. Хэрэв хууль зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн 6.3-т заасны дагуу иргэнийг 50 нэгж буюу 100 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээгээр торгох заалт бий.

Гэвч энэ хууль мөрдөгдөхгүй байгаа тул ийнхүү уриалга гаргаад байгаа юм байна. Тэрбээр энэхүү уриалгаа Нийслэлийн Засаг дарга, ЦЕГ, Хүүхдийн төлөө үндэсний газар, Эрүүл мэндийн сайд, эцэг эхчүүд, СӨХ, хорооныхонд хаяглажээ.

Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Хүүхдийн тоглоомын талбайд тамхи татахыг хориглосон тэмдэг байршуулахыг бүх хороод, бүх дүүргүүддээ, бүх СӨХ-үүддээ үүрэг болгооч эрхэм дарга аа Сайнбуянгийн Амарсайхан

Хуулиа хэрэгжүүлье Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв

Хуулиа хэрэгжүүлж, хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалъя Хүүхдийн Төлөө Үндэсний Газар

Идэвх санаачлагатай байя ЭЦЭГ ЭХЧҮҮД, СӨХ, ХОРОО-ныхоон!!! Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах ажилд Эрүүл мэндийн сангаас ажил хийж байна уу? Энэ ажлыг дэмжин хийгээч! Сарангэрэл Даваажанцан Tsogtbaatar Byambaa

Фэйсбүүкчин түмэн минь хүүхэдтэй бол, хөөрхөн дүү нартай бол тэднийхээ төлөө энэ постыг хотын захиргаанд хүртэл, хүүхдийн тоглоомын талбайд тамхи татахыг хориглосон тэмдэг тавьтал шэйр хийгээрэй" гэжээ.