Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргасан талаараа мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Коронавирус илэрсэн хүмүүсийн нийт хавьтлын тоо 2700 орчим байна. Өнөөдрийн байдлаар 2000 орчим хүнд шинжилгээ хийсэн. Улаанбаатарт коронавирусийн шинжилгээ хийх 11 цэг байгуулсан. Тэдгээрт өнөөдөр 400 гаруй хүнээс шинжилгээ авсан. Түргэвчилсэн болон антиген гэсэн хоёр төрлийн шинжилгээ авч байна. Хариуг PCR шинжилгээгээр баталгаажуулна. Сэлэнгэ аймагт мөн өнөөдөр шинжилгээ авах хоёр цэг үүсгэж, 200 гаруй хүнээс шинжилгээ авсан. Дархан-Уул аймагт шинжилгээ авч эхэлсэн.

Иргэд сайн дураараа шинжилгээнд хамрагдахад 150.000 төгрөгийн төлбөртэй гэдэг нь ташаа мэдээлэл. Иргэд шинээр байгуулсан цэгт очоод үнэ төлбөргүй шинжилгээ өгөх боломжтой. Гэхдээ сайн дураар хамрагдах иргэд ирэх даваа гарагаас очно. Өнөөдөр, маргаашдаа зөвхөн хавьталд орсон гэж тооцогдож буй болон тоглолт үзсэн хүмүүс шинжилгээгээ өгнө. 

Мөн бүх аймаг, өрх, дүүргийн лавлагаа шатлалын эмнэлгүүдээр түргэвчилсэн оношлуурууд тараагдсан. Шаардлагатай иргэдэд дээрх эмнэлгүүдэд шинжилгээ хийнэ" хэмээлээ.