Өндөр насны тэтгэвэр тогтоохдоо НДШ тасралттүй төлсөн таван жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг 2018 онд өөрчилж, долоон жил болгосон билээ.  Гэвч нь энэ нь ахмадуудын гapт очих тэтгэврийн мөнгөн дүн багасахад хүрсэн гэж үзэн эргээд 5 жилийн дундаж цалингаар бодохоор тогтсон. 

Энэхүү нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт ирэх жилийн 1-р сарын 1-нээс хэрэгжих юм. Тэгвэл НДЕГ-аас тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаа өөрчлүүлэх хүсэлтийг авч эхэллээ.

Та хүсэлтээ https://daatguulagch.ndaatgal.mn/ линкээр нэвтэрч илгээгээрэй. 


Тэтгэвэр авагч иргэдийн анхааралд:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2019-2023 онд дараалсан 6, 7 жилийн цалин хөлс, түүнтэй адилгах орлогын дунджаас тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагч 5 жилийн цалингаа сонгон тэтгэврээ нэг удаа өөрчлөн тогтоолгох хүсэлтээ энэхүү системд танилт нэвтрэлтийн ДАН системээр эсхүл өөрийн эрхээр нэвтэрч цахимаар илгээх боломжтой боллоо.