Бид "Educated Space"-ийн чиглүүлэгч багш Т.Дөлгөөндусалтай яагаад хүүхдийн төсөлч сэтгэхүйг багаас нь хөгжүүлэх ёстой талаар ярилцлаа.


Ирээдүйн амжилтыг зөөлөн ур чадвар л тодорхойлно

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан ирээдүйн ажлын байрны талаарх тайланд бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадвар, шүүн тунгаах сэтгэлгээтэй байх хамгийн чухал гэжээ. 

Чухамдаа бидний нэрлэдгээр зөөлөн ур чадварууд ирээдүйд хамгийн их хэрэг болох нь. 

Гэтэл одоо үеийн хүүхдүүдийн зөөлөн ур чадвар маш муу хөгжиж байгаа. Манай сургалтад “Багшаа би анх удаа самбарын өмнө гарч, илтгэл тавьж үзлээ” гэх хүүхдүүд цөөнгүй байна шүү дээ. 

Энэ асуудал технологи, гар утасны хэрэглээтэй шууд холбоотой. 

Зарим хүүхэд тоглоомын ертөнцөд амьдарч байна гэхэд хилсдэхгүй болж байна. Хамгийн аюултай нь 7-11 насны хүүхдийн сэтгэл зүй гар утас, интернэтээс үзсэн бүх зүйлээ үнэн гэж хүлээж авдаг.

Бичлэг үзэх:

Технологийн хэрэглээ эрчээ авахын хэрээр хүүхдүүдийн харилцааны ур чадварууд алдагдаж байгаа нь харамсалтай. Гэтэл хүүхэд том болоод нийгмийн харилцаанд орно. Тэр бүрд өөрийнхөө санаа бодлыг зөвөөр ойлгуулж чадахгүй бол тун хэцүү. 

Тиймээс хүүхдээ ирээдүйд бэлдье гэвэл юун түрүүнд зөөлөн ур чадварыг нь хөгжүүлж эхлэх хэрэгтэй. Үүний томоохон хэсэг нь төсөлч сэтгэхүй юм. 


Нэг ном уншиж дуусгах ч төсөл байж болно


Хүмүүс төсөл гэхээр нийгмийн асуудлыг хамарсан том хэмжээний төсөл боддог. 

Гэтэл маш жижигхэн зорилго ч төсөл байж болдог. Тухайлбал зуны амралтаараа 30 ном унших, англи хэл сурахын тулд өдөрт 10 үг цээжлэх гэдэг өөрөө төсөл.

Тиймээс жижиг гэлтгүй тавьсан зорилго бүрээ төсөл гэж харах нь чухал чадвар юм.

Ингэснээр хүүхэд цагаа төлөвлөж, суурь судалгаа хийж, ажлаа гүйцэтгэж, түүнийгээ хянаж, үр дүнгээ хэмжиж сурдаг. Нэг үгээр хэлбэл “ажлын ард гарч” чаддаг болж төлөвшиж байна гэсэн үг. Зорилгоо биелүүлсэн ч, эс биелүүлсэн ч ажлыг дуусгаж чаддаг байна гэдэг маш олон ур чадварыг хүүхдэд эзэмшүүлдэг. 

Нэг төслөө амжилттай дуусгасан бол илүү том төсөл хэрэгжүүлэх урам зоригоор цэнэглэгдэнэ. Харин буруу хийсэн бол алдаанаасаа суралцаад явах нь.

Төслийн хэмжээ томрох тусам хүүхэд бусадтай баг болон хамтарч ажиллах, өөрийн санаагаа оновчтой илэрхийлэх, бүтээлчээр сэтгэх зэргээр ирээдүйн ажил, амьдралд хэрэг болох олон чадварт суралцах боломж бүрдэнэ. Хувь хүний төслөө үр дүнтэй хэрэгжүүлээд сурчихвал цаашлаад бизнесийн төсөл, нийгмийн төсөл хэрэгжүүлж сурах юм. 


Барууны өндөр хөгжилтэй орнуудад хүүхдээ аль болох багаас нь төсөлч сэтгэхүйтэй хүн болгон өсгөхийг эрмэлздэг. Сургуулиуд хичээлийн хөтөлбөрөөрөө ч үүнийг дэмждэг. Жишээ нь: Америк кино үзэж байхад бага ангийн хүүхдүүд байшингийнхаа гадаа лимоны ундаа зараад зогсож байдаг шүү дээ. Ундаагаа 50 цент эсвэл 1 ам.доллар гэх мэт тодорхой үнэд хүргэж зараад олсон мөнгөө цуглуулдаг. Харин цуглуулсан мөнгөөрөө аялалд явах, ном авах зэргээр юу хийхээ сайтар тодорхойлсон байдаг.

Харахад лимоны ундаа зараад зогсож байгаа ч энэ хүүхдүүд орлого зарлагаа тооцож чаддаг санхүүгийн боловсролтой болохын зэрэгцээ төсөл хэрэгжүүлэх чадварт суралцаж байна шүү дээ. 


Монгол хүүхдүүдээ яг ийм л чадварыг эзэмшүүлмээр байгаа юм. Харамсалтай нь улсын ЕБС-иудад төслийн менежментийн хичээл заадаггүй. 

Тиймээс “Educated Space”-ийн зүгээс хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, төсөл хэрэгжүүлэх ур чадварт сургахаар “ТөсөлчTeens & ТөсөлчKids” 10 долоо хоногийн сургалтаа зарлаж байна.

Ахлах, дунд ангийнханд зориулсан энэхүү хөтөлбөрөөр хүүхдүүд судалгаа хийх, санаагаа оновчтой бичих, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, бүтээлчээр сэтгэх, асуудалд шийдэл гаргах, багаар үр дүнтэй хамтран ажиллах зэрэг ур чадваруудыг эзэмших юм. 

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй.