Бидний мөрөөдөл биелэхэд хэдхэн алхмын зай үлдсэн ...

Таталцлын хуульд итгэдэг ч бай, итгэдэггүй ч бай тэр танд үргэлж үйлчилсээр байдаг. Зөн совин, мэдрэмжээ хөгжүүлж хүссэн зүйлсээ амьдралдаа татаж сурах нь маш чухал. 

Та дэлхийгээр аялахыг мөрөөддөг үү? Ном бичихийг хүсдэг үү? Эсвэл өөрийн жижиг кафетэй болмоор байна уу? Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, гэхдээ цөөн хэд нь л мөрөөдөл нь биелнэ гэдэгт жинхэнээсээ итгэдэг.

Өөртөө итгэ. Далавчаа дэлгэ. Амьдралын утга учир, зорилгоо хайж ол. Хамгийн гол нь тэднийгээ бодит, биелэх боломжтой гэж бодож, хэрхэн биелэхийг нь ажиглаарай. Харин дараа нь та өөр хэн нэгэнд амьдрал хэчнээн сайхан тухай ярьж, туршлагаасаа хуваалцаж болно. Гайхамшигтай үйл явдлууд өдөр бүр тохиолддог энэ сайхан  ертөнцөд амьдарч байгаа бид азтай.

Эерэгээр сэтгэ 

Аливаа зүйлд өөдрөг хандлага, эерэг бодлоор ханд. Ямар ч ажил хийж байхдаа үргэлж эерэг бодол дотроо тээж байгаарай. Бодол хэдий чинээ эерэг байна, амьдралд тань тэр хэмжээгээр эерэг, сайхан зүйлс тохиолдоно.


Талархаж сур 

Энэ амьдралд бидний талархах ёстой зүйлс тоолж барамгүй олон байгаа. Гэр бүлтэй байгаадаа таларх. Найз нөхөдтэйдөө таларх. Унтах гэр, идэх хоолтойдоо таларх. 

Та маш азтай хүн. Танд байгаа эдгээр зүйлсийн талаар мөрөөддөг олон олон хүмүүс байдаг.


Хүсэл, мөрөөдөлдөө итгэ 

Эргэлзэж, тээнэгэлзэлгүйгээр итгэ. Хүсэл, мөрөөдөл л таны амьдралыг гайхалтай болгоно. 


Зөн совингоо дага 

Таны оюун санаанд болж байгаа бүхнийг зөвхөн та өөрөө хянаж чадна. Ямар нэгэн зүйл танд эерэг, сайхан мэдрэмж төрүүлж байвал түүнийг заавал хийх хэрэгтэй. Дотоод зөн совингоо сонсож бай, тэр танд тусална. 


Зүрх, сэтгэлээ дагах зоригтой бай 

Таталцлын хууль таны зүрх, сэтгэлд нөлөөлөх болно. Таны зүрхний тэмүүлэл зүрхний өвчинд хүргэх юм бол тэр зовлонг үүрэх зоригтой бай. Зориг хүч оруулдаг. Бусад хүмүүст таныг доош чангаах боломж бүү олго. Танд урам хайрлаж, өөдлөн дэвшихийг ерөөдөг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.


Мэдрэмжээ сонс 

Зөн совин бидэнд үргэлж зөв юм зөвлөдөг, дотоод мэдрэмж мөн адил. 


Аялал биднийг амьдрах хүслээр жигүүрлэдэг

Аялал бол биднийг амьдралаа орвонгоор нь өөрчлөхөд хүргэхэд хамгийн хүчтэй нөлөөтэй зүйлсийн нэг. Үүргэвчээ үүрээд гэрээсээ гарах болгондоо та шинэ газар үзэж, шинэ хүмүүстэй танилцаж, ирээдүйн зорилго чиглэл тань илүү тодрон харагддаг. 


Дуртай зүйлсээ хийхэд цаг гаргаж бай 

Таталцлын хуулиар бид дуртай зүйлсээ өөртөө татдаг. Дуртай зүйлсээ хийх цаг илүү их гардаг байгаасай гэж та хүсэж байна уу? Хэрэв тийм бол, эхний ээлжинд 10 минутын зав гаргаж үнэхээр их хүсэж байгаагаа өөртөө батал. 


Хүн бүрт сэтгэлээсээ хандаж бай 

Өөрийнхөөрөө бай. Хуурамч хүмүүст дуртай хүн гэж байхгүй. Хүмүүст шударга, чин сэтгэлээсээ ханд, сайхан сэтгэл гарга, буруугаа хүлээж сур. 


Хувиа хичээх хэрэггүй

Та өөртөө сайхан бүхнийг татахыг хүсэж байвал өөрөө бусдад сайн сайхныг түгээдэг болоорой. 


Таны бодол санаа маш хүчтэй гэдгийг сана 

Мөрөөдөл тань биелж байна гэж байнга төсөөл. Жинхэнэ, бодит болгохыг хүсэж байгаа хүсэл бүхэнд таталцлын хууль үйлчлэх болно.

Сонирхдог зүйлсдээ зүтгэл гарга 

Сонирхлыг тань татдаг зүйлсийн талаар илүү их мэдээлэл олж, бүх талаас нь судлах хэрэгтэй.


Бүтэлгүйтлийн талаар март 

Бүтэлгүйтэж байсан түүх бүрээ толгойдоо байнга бодох хэрэггүй. Амжилт, аз жаргал дээр төвлөр.


Стресс, айдас, тавгүйтэл бол юу ч биш 

Айдсын тухай март. Санаа зоволт, стресс, айдсыг даван туулж чадвал амьдрал илүү аз жаргалтай болно.


Бүх зүйлс ямар нэгэн шалтгаанаар тохиолддогийг хүлээн зөвшөөр 

Ялагдал, бүтэлгүйтэл бүр цаад утга учиртай байдаг. Амьдрал маш нууцлаг хэрнээ гайхалтай.


Шударга бай

Амьдралдаа сайн сайхныг дуудах гэж байгаа бол та үргэлж үнэнийг хэлж бай. Хэн нэгний алдаа, дутагдлыг нь шүүмжилж, хийсэн буруу үйлдлийг нь буруутгах хэрэггүй. Гомдох сэтгэлээ хянаж, алдаагаа хүлээж сур.


Өдөр бүхэн гайхамшиг 

Мөрөөдөл тань өдөр бүр биелж байгаа мэт амьдар. Маргааш гэж байхгүй мэт өнөөдрийг үнэлж амьдар. Тэгвэл эргэн тойронд гайхалтай зүйлс тохиолдоно. 


Нээлттэй бай 

Хүссэн юмаа татахын тулд нээлттэй оюун ухаантай байх хэрэгтэй. Нээлттэй сэтгэж олон үзэл санаатай бол. 


Сургууль бол боловсрол олгох ганц газар биш 

Бид бүх юм нээлттэй болсон цаг үе, мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Иймд бусад олон эх үүсвэрээс мэдээлэл авч, өөрийгөө хөгжүүлж, туршлага сууж болно. 


Хүн бүрээс суралц 

Зөвхөн өөрийн туршлага дээрээс бус бусад хүмүүсийн алдаан дээрээс суралцаж болно. Хүн бүрт бусдад сургах, сургамж болохуйц туршлага, мэдлэг, чадвар байдаг. 


Хүмүүсийн сайн талыг анзаарч бай 

Бид бусдын сайн талыг харж чадвал, тэд ч бас бидэнд байгаа сайхан чанарыг олж харна. Энэ ч гэсэн таталцлын хууль. 


Элбэг хангалуун, эрх чөлөөтэй болно гэдэгт итгэ 

Бусдад хариу нэхээгүй тус хүргэ, тэр үед та аз жаргалыг мэдэрнэ. Эрх чөлөөг олж авснаар амьдрал элбэг, хангалуун болдог. 


Хүсэл, мөрөөдөлдөө төвлөр 

Бүх юм цаг хугацаатай. Хүслээ бодож, төсөөл. Хэзээ нэгэн цагт биелэх л болно. 


Мөнгөөр аз жаргал худалдаж авч болдоггүй 

Мөнгөөр бид материаллаг эд зүйлс авч болно. Гэхдээ мөнгө төлж баяр баясал, амжилт, хайрыг авч болохгүй. Мөнгө өгье гэсэн ч хэн ч танд сайхан зүүд эсвэл амьдралын зорилго худалдахгүй. Харин үлдсэн 100 төгрөгөө өгч хэн нэгэнд тусалбал тэр хүний амьдралыг өөрчилж ч магадгүй. 


Одоо байгаагаасаа илүү болох боломж үргэлж нээлттэй

Энэ хорвоод хэн ч төгс биш. Та гоц ухаантан, гайхалтай авьяастан болж төрөөгүй ч гэсэн өөрийгөө хөгжүүлж болно шүү дээ. Сонирхож байгаа салбарын талаарх бүх мэдлэг, мэдээллийг олж авсаныхаа дараа хамгийн чухал санагдсан чиглэлээ сонгон тэр талаараа мэргэшиж болно. 


Битгий бууж өг

Бууж өгч болохгүй шүү! Ямар ч нөхцөлд хэзээ ч бууж өгч болохгүй! 


Тэвчээртэй бай 

Бүгд л хүссэн зүйлээ хурдан хугацаанд олж авахыг хүсдэг. Гэхдээ сонгосон замаа дуусгаж зорилгодоо хүрэхийн тулд тэвчээр хэрэгтэй. 


Бусдад урам зориг хайрла!

Бусдад урам зориг хайрлаж, зүрх сэтгэлийг нь оргилуулах нэгэн бол. Таны амбиц, идэвх зүтгэл олон хүнд урам өгч, итгэл хайрлаж юуны магад. Амьдрал бол гайхалтай аялал гэдгийг бусдад байнга сануул. Бидний оюун санаа мөрөөдлийг хянаж байдаг. Гэхдээ бид мөрөөдлөө чөлөөлж чадна, тэгсэн цагт мөрөөдөл биелэх болно.