Тархины үйл ажиллагаа, ой ухааныг дэмжих 6 дадал

Та заримдаа яах гэж гал тогооны өрөөнд орж ирсэнээ санахгүй байдаг уу? Саяхан танилцсан хүний нэрийг мартчихсан байна уу? Нүдний шил эсвэл өдрийн тэмдэглэлээ хаашаа тавьснаа санаж байна уу? Уйтгартай кино үзэж байхад эсвэл хурал зөвлөгөөн дээр нүд чинь анилддаг уу? 

Энэ бүгд - харангын дохио. Гэхдээ сандрах хэрэггүй. Мэдрэлийн эмч, эрдэмтэн Дэвид Перлмуттер тархины үйл ажиллагааг сэргэг хэвээр нь хадгалж, хурц ой ухаан, сэтгэн бодох явцыг дэмждэг хөтөлбөр боловсруулжээ. Ингээд доктор Перлмуттерийн зөвлөгөөг танилцуулж байна. 

 

#1. ЗУГААЦАХ НЬ ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ

Зугаа, цэнгэл тархинд тустай гэнэ шүү. Учир нь, нэгдүгээрт - стресс тайлагддаг ба стрессийн хортой нөлөө багасдаг; хоёрдугаарт – шинэ зүйл турших нь тархинд шинэ нейронууд үүсгэдэг. Улмаар тархи залууждаг. Та чөлөөт цагаа тогтмол сонирхолтой байдлаар өнгөрүүлдэг бол хөгшрөөд зөнөгрөх эрсдэл багасна. 


#2. НОМ УНШИХ

Хүн ямар нэгэн сонирхол, хоббигүй бол өвчин тусах эрсдэл нэмэгддэг гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан. Тухайлбал, ном унших нь сэтгэлийн таашаал өгөөд зогсохгүй өдөр тутмын амьдралаас сатааруулж, бие махбодийг эрч хүчээр дүүргэдэг. Мөн бусад үед ашиглагддаггүй тархины хэсгүүдийг ажиллуулдаг гэнэ.


#3. ИЛҮҮДЭЛ ЖИН БОДОЖ СЭТГЭХЭД СААД БОЛДОГ

Илүүдэл жингийн улмаас ой ухаан муудаж, тархи цагаасаа өмнө хөгширдөг. Түүнчлэн сул радикалуудын тоо өсөн үрэвсэл үүссэнээр тархины эсийн тоо хорогддог байна. Өөрөөр хэлбэл, илүүдэл жинтэй бол бодох, сурах, ажиллахад хамаагүй хэцүү болдог. Энэ тохиолдолд доктор Перлмуттер энгийн бөгөөд ойлгомжтой зөвлөгөө өгч байна: хооллолтын дэглэмээ өөрчил.

https://blog.mann-ivanov-ferber.ru/wp-content/uploads/2017/08/image4-18.png

#4. ХУРЦ УХААНТАЙ БОЛОХЫН ТУЛД ХЭРЭГЛЭХ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН

Дэлгүүрт ороод тархины үйл ажиллагаанд муу нөлөөтэй хоол хүнсийг тойрч яваарай. Харин өндөг болон В, Е аминдэмээр баялаг бүтээгдэхүүнтэй тавиур луу шууд оч. Зуны цагт жимс, жимсгэнэ түлхүү хэрэглэх хэрэгтэй. Өвлийн цагт дэлгүүрийн эсвэл өөрөө бэлтгэсэн хөлдөөсөн жимсгэнэ идэж болно шүү дээ. 

Эрдэмтэд нэгэн сонирхолтой туршилт хийжээ– хөгшин хархыг жимс, жимсгэнээр хооллоод байвал залуу хархнаас ялгаагүй хөдөлгөөнтэй болж байв. Нэрс, бөөрөлзгөнө жимсгэнүүд антоцианин гэдэг антиоксидант агуулдаг тул нарийн судаснуудыг чөлөөт радикалаас хамгаалж, тархин дахь цусан хангамжийг сайжруулдаг. Долоо хоногт 3 удаа тал аяга жимсгэнэ идэж хэвшээрэй.


#5. ТАРХИНЫ ДАСГАЛ

Ачаалал өгөхгүй байвал булчин сулардаг шүү дээ. Тархи ч бас үүнтэй адил. Мэдээлэл тогтоохдоо муу болж, өмнөх шигээ анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, бүтээлч сэтгэлгээ ажиллахгүй байвал тархины эсүүдэд тань дасгал хэрэгтэй болжээ. 

Ой ухаан хөгжүүлэх дараах дасгалыг хийгээд үзээрэй. Эхлээд дор дүрслэгдсэн амьтдыг 1 минутын дотор тогтоогоорой.

https://blog.mann-ivanov-ferber.ru/wp-content/uploads/2017/08/image1-31.png

Харин одоо зураг руу харалгүйгээр амьтдын нэрсийг цагаан толгойн үсгийн дараалаар бичээрэй. Эхний удаагийн оролдлогоор бүгдийг нь бичиж чадсан уу? Хэрэв үгүй бол дасгалаа хийгээд л байгаарай. 


#6. САХАРЫН ХОР

Сахарын агууламжтай хүнс цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлснээр тархины эсүүдийг гэмтээж, ой санамжинд муугаар нөлөөлдөг. Энэ утгаараа байгалийн сахар болох бор сахар эсвэл зөгийн бал ч гэсэн энгийн, цагаан элсэн чихэртэй адил хортой. Иймд сахарын хэрэглээгээ аль болох багасгах хэрэгтэй. 

Холбоотой сэдвүүд

peak зөвлөгөө peakeducation зөвлөгөө

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.