Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан удирдлагын бүтцэд ажиллах хүмүүсийнхээ нэрсийг зөвшилцөхөөр НИТХ-ын дарга Р.Дагвад саналаа хүргүүлсэн.
Үүний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж зөвшилцөхөөр ирүүлсэн нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж дэмжлээ.
Хотын даргын зүгээс
- Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Ж.Батбаясгаланг,
- Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогчоор Ш.Анхмааг томилох санал оруулсан бол
- Инноваци технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагчаар М.Халиунбатыг,
- Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Мөнхжаргалыг,
- Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Отгонсүхийг,
- Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслүүдийн удирдагчаар О.Мөнгөншагайг томилох саналыг оруулсан байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.