Х.Оргил
02 сарын 21, 2018
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг жил бүр төлдөг иргэн нэг ч удаа эмнэлгийн тусламж аваагүй байх тохиолдол олон байдаг. Тэгвэл эдгээр иргэд хуулиараа урамшуулал авах эрхтэй. Тухайлбал дараалсан гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалаас тусламж, үйлчилгээний зардал гаргаагүй даатгуулагчийг нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулдаг журам бий.
Ингэхдээ гурван жил дараалан шимтгэлээ төлсөн иргэд харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэс дээрээ очиж, архиваас шүүлгэх хэрэгтэй. Эсвэл ЭНЭ линкээр орж өөрсдийн регистрийн дугаараар орж мэдээллээ харах бүрэн боломжтой.
Архиваас тухайн иргэнийг гурван жил дараалан шимтгэлээ төлсөн эсэх, энэ хугацаандаа эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан эсэхийг тогтоогоод урамшуулалд хамрагдах шаардлагыг хангасан байвал үзлэгийн хуудас олгодог. Иргэн тухайн хуудсаараа харьяа аймаг, дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт очиж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй ажээ.
нийгмийн даатгал эрүүл мэндийн боловсрол эрүүл мэндийн даатгалын дэвтэр
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.