БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа билээ. Энэ хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургууль, цэцэрлэг болон их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хаах шийдвэрийг гаргаж, хөл хорио тогтоосон. 

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон их, дээд сургууль, МСҮТ-ийн хөл хориог ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа.