Үндэсний хэмжээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсөх ангийн суралцагчдын мэдлэг, чадварын түвшин, боловсролын чанарыг үнэлэх зорилготой Улсын шалгалтын “Даалгаврын сан” хэрэглээнд нэвтэрлээ. Сурагчид https://ush.eec.mn/ сайтад хандсанаар тест бөглөн шалгалтандаа бэлдэх болох юм.

Улсын шалгалтад 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р анги төгсөгчид хамрагдана. Улсын шалгалт орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулагдана. Мөн суралцагчидын үнэлгээг дараах байдлаар дүгнэх юм.

Бага боловсролын түвшинд 

85-100% “Онц”

70-84% “Сайн”

55-69% “ Хангалттай”

 40-54% “Дунджаас доогуур”

26-39% “Дэмжлэг хэрэгтэй”

0-25% “Хангалтгүй” гэсэн  үгэн үнэлгээгээр;

Суурь, бүрэн дунд боловсролын түвшинд

0-59.9% “F”,

 60-69.9% “D”

70-79.9% “C”

 80-89.9% “B”

 90-100% “A” үсгэн үнэлгээгээр үнэлнэ.

Дахин шалгалтыг хуваарийг тухайн үед БҮТ-өөс зарлах ба хуваарийн дагуу зохион байгуулна.