Peak.mn
03 сарын 31, 2023
Мэргэжлийн социологичдын холбоо ТББ-ын зүгээс "Угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг олон нийтэд таниулах сургалт, нөлөөллийг ажил"-ыг хийнэ.
Энэхүү ажлыг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар-ын захиалгаар гүйцэтгэж байгаа юм.
Нөлөөллийн ажлын хүрээнд монголчуудын соёлын биет бус өв болох угийн бичиг хөтлөхийн ач тусыг олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, хүн амын удмын санд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг арилгах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх талаар иргэд, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Зөвлөх үйлчилгээний хүрээнд нийслэлийн 9 дүүргийн өрх, иргэд, олон нийт, их дээд сургуулийн оюутан залуучуудад цуврал сургалтыг орох юм.
2018 онд хийсэн "Монголын гэр бүлийн харилцааны хэв шинж, өөрчлөлт" судалгаанд оролцогчдын 11.5 хувь нь угийн бичиг хөтөлдөг гэж хариулсан бол 88.5 хувь нь хөтөлдөггүй гэж хариулжээ.
Мөн судалгаанд оролцогчдын 21.8 хувь нь төрөл, садантайгаа зөвхөн баяр ёслол болон хурим, оршуулга зэргээр холбогддог, 5.1 хувь нь ямар ч холбоогүй байдаг гэжээ.
судалгаа ургийн бичиг социологи монголчууд монголчуудын үнэт зүйлс
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.55.188.38] ・ 2023.03.31 Хариулах
Зөшдээ. Хотжилт, суурин соёл шдээ