НЭМҮТ-өөс коронавируст халдвартай холбоотой цахим орчинд гарч буй эерэг, сөрөг мэдээлэлд тандалт хийж, өдөр бүр ЭМЯ-ны эрсдлийн үнэлгээний багт хүргүүлдэг байна.

Уг судалгаагаар улсын хэмжээний эрүүл мэндийн байгууллагуудтайгаа мэдээ, сургалт сурталчилгааны сүлжээ үүсгэж, цахимаар иргэд өөрсдийгөө үнэлсэн байдалд тандалт хийдэг аж. Иргэдийн хариултаар коронавируст халдвар гарснаас хойш иргэдийн өдөр тутмын амьдралд нь өөрчлөлт орсон гэж 100 хувь хариулжээ.

Тухайлбал судалгаанд оролцсон нийт хүмүүсийн 73 хувь нь амны хаалтаа тогтмол зүүдэг гэсэн бол спиртэн суурьтай гар ариутгагч 84 хувьд нь тухайн үед байна гэж хариулсан аж.

Иргэд хэдийгээр коронавирусээс сэргийлэх эрүүл мэндийн боловсролтой болсон ч үндэсний хэмжээнд гар угаах нөхцөл, ахуйн хог хаягдал, нүхэн жорлонгийн талаар эрүүл ахуйн шаардлага, зөв дадлыг хэвшүүлэх чухал шаардлага байна хэмээн тус төв үзжээ.

Иймд НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр эрүүл ахуйн аяныг үндэсний хэмжээнд тавдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэл зарласан. Иргэдийг бидэндтэй нэгдэж ажиллахыг уриалж байна” гэв.