Хүмүүс хоорондын харилцааны ур чадвар нь ажлын үр дүнг шууд тодорхойлдог. Ямар хандлагаар, ямар тактикаар та ажилтантай харилцана тийм л үр дүнг хүртэнэ гэсэн үг. Тэгэхээр компанийн захирал өөрөө байнга суралцаж, ажилчдаа илүү хөгжүүлж байж, ажилтнуудаа зөв чиглүүлэхийг орчин үеийн харилцаа менежментийн тогтолцоо шаардаж байна. Энэ удаа ажил эрхэлж байгаа хэн бүхэнд хэрэг болох зайлшгүй мэдээллийг танд сийрүүлэн хүргэе.



#1. Ажилтны хийх ажлыг зөвхөн шууд удирдлага нь тодорхойлж өгнө 

Бусад алба, хэлтсийн дарга нар тухайн албаны даргаар дамжуулж албаны ажилтанд даалгавар өгөх ёстой. Иймд өөрийнхөө шууд удирдлаган дор бус өөр албанд ажилладаг хүнд ажил даалгахын тулд юуны түрүүнд даргад нь хандах хэрэгтэй. Функциональ зохион байгуулалтын үед захиалагч гүйцэтгэгч байгууллагад хүсэлт гаргана. Хүсэлтийг байгууллагын дотоод журмын дагуу боловсруулж, удирдуулах ёсны дагуу ажилтан захиалгыг гүйцэтгэнэ. 


#2. Дарга хяналт тавина, хяналтын ажилтан мэдээлэл цуглуулна, сануулга өгнө 

Дотоод хяналтын ажилтан гэсэн албан тушаалтан гарч ирж, ажилтнуудын гүйцэтгэж буй ажлыг сайн мэдэхгүй байж ажлыг нь шалгаж байдаг тогтолцоо байгууллагуудад анзаарагддаг. Энэ үед ажилтан чухам хэн ажлыг нь үнэлдэгийг ойлгохоо болино. Иймд хэн бүхэнд ойлгомжтой дүрэм, журам гаргах хэрэгтэй. Хяналтын ажилтан мэдээлэл цуглуулна, хугацааг хянана, сануулна, гэхдээ үнэлэхгүй, тэр тусмаа шийтгэхгүй. Дарга хяналт, сануулга хоёрыг ялгаж салгаж ойлгодог байх нь чухал. Ажлаа хугацаанд нь хийгээгүй ажилтан даргадаа: “Та надад сануулаагүй шүү дээ” гэж өөрийгөө өмөөрөх бол байж болзошгүй асуудал. 

Ижил мэдээлэлтэй байж, хэн ямар ажлыг ямар хугацаанд хийхийг ажилтан, дарга, хяналтын ажилтан гурвуулаа мэддэг байхын тулд байгууллагын дотоод ажлын хуваарилалтыг зохицуулдаг журмыг эмхэтгэсэн байгууллагын номтой болох хэрэгтэй. Номыг бүх ажилтан, албан хаагч нар өдөр тутмын ажилдаа ашигладаг байна. Номонд хяналтын журмыг ойлгомжтойгоор тодорхойлж өгөх нь зүйтэй. Гэнэтийн хяналт, шалгалт хийх нь ажилчдад үл итгэсэн, доромжилсон мэт сэтгэгдэл төрүүлдэг юм. 

Жишээ нь: Компьютерийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгэн компанид бүх ажилчид нь гэнэтийн шалгалт хийгдэх тухай зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зурдаг. Хэрэглэгчийн хувийн нууцад хамааралтай мэдээллийг худалдаж авах зорилгоор том хэмжээний хахууль өгөхийг санал болгох гэх мэт гэнэтийн шалгалт хийгдэнэ. Шалгалтад бүдэрч, хахууль авсан бол их хэмжээний торгууль төлж, шоронд суух аюултай аж. 


#3. Ажилтанд шийтгэл ноогдуулах үед дарга мөн адил хариуцлага хүлээнэ. Эсвэл ганцхан дарга шийтгүүлнэ. 

Ажилтан шийтгүүлэх хэрэг хийсэн байлаа гэхэд дарга нь ч гэсэн хариуцлага хүлээх ёстой. 

Жишээ: Манай нэгэн томоохон компанид менежерүүдийг ажилтнууддаа илүү нээлттэй хандаж, ойр ажиллуулахын тулд бие биенийгээ нэрээр нь дуудах ёстой гэсэн дүрэм гаргажээ. Овог нэрээр нь дуудсан тохиолдолд менежерийг торгож байв. Ажилтнуудаа хангалттай хэмжээнд сургаж чадаагүй менежерийн буруу учраас. Энэ дүрэм маш хурдан хэрэгжиж, топ-менежерүүд ажилтнуудтайгаа илүү нээлттэй болж, багийн ажиллагаа сайжирсан байна.


#4. Бисмаркийн дүрэм: “Даалгасан ажлын хариуцлагыг НЭГ л хүн үүрнэ”

Энэ их энгийн дүрэм. Гэхдээ хүмүүс тэр болгон хэрэгжүүлдэггүй. Ялангуяа нэг ажлыг олон алба, хэлтэс хамтарч гүйцэтгэх тохиолдолд уг дүрмийг баримталж чаддаггүй аж. Гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчдийн хийх ажил, гүйцэтгэх үүргийг нарийн тодорхойлж өгөх хэрэгтэй. 


#5. Дээд шатны удирдлагад хандахын өмнө шууд удирдлагатайгаа зөвшилцөнө 

Удирдлагын харах өнцөг ажилтны харах өнцөгөөс ялгаатай. Ажилтны бодсон зүйлийг дарга арай өөр талаас нь боддог байж болно. Нөгөөтэйгүүр удирдлагын тогтолцоог тогтмол сайжруулахыг бүх шатандаа хичээх хэрэгтэй. Иймд дүрэм журамд өөрчлөлт оруулж, сайжруулах талаар шинэ санаа, эрсдэлт хүчин зүйлс, саад бэрхшээлийн талаар таамаглал, тооцооллуудыг тухай бүрт нь хэлэлцэж, бизнес-үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх шаардлагатай. 


#6. Эскалацийн дүрэм (англ. Escalation – өсөх, авирах, өргөжих)

Үр дүнтэй, уялдаа холбоотой хамтын ажиллагааг бий болгохын тулд эскалацийн дүрмийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тухайлбал: 

6.1 С1 ажилтан өөрийн гүйцэтгэх хэсгийг дуусгаж ажлыг С2 ажилтан руу шилжүүлнэ. С2 ажилтан ажлыг гүйцэтгэж чадахгүй гэдгээ С1-д мэдэгдэнэ. Энэ үед С1 тухайн ажлыг хугацаанд нь дуусгахад өөрөөс хамааралтай бүх зүйлийг хийх ёстой. 

6.2 Үүний дараа ажлыг хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй тохиолдлын талаар С1 ажилтан албан баримт үйлдэнэ. Энэ бичиг сүүлд тогтолцоонд дүн шинжилгээ хийх, сайжруулалт хийхэд тус болно. Ийм бичиг үйлдсэн талаар С2 ажилтанд мэдэгдэх ёстой. 

6.3 Дараагийн ээлжинд С1 ажилтан С2-ын дарга М2-т бичгээр хандана.

6.4 М2 даргад хандсаны дараа ч гэсэн ажил хийгдээгүй тохиолдолд С1 өөрийн шууд удирдлага буюу М1-д хандана. М1 менежер М2-т хандаж шаардлага тавина. 



6.5 Үүний дараа ч гэсэн ажил хийгдээгүй бол бүх цикл удирдлагын дараагийн шатанд дахин давтагдана. 


#7. Ажилтны гүйцэтгэх ажлыг тодорхойлох эцсийн шийдвэрийг гаргадаг нэг менежер байх ёстой.


#8. Ажилтнуудын дэргэд зөвхөн багийн ажлын үр дүнг л хэлэлцэнэ 

Менежерийг ажилтнуудынх нь дэргэд загнах нь байж боломгүй асуудал. Гэхдээ бусдын дэргэд магтаж, ганцаарчлан уулзахдаа загнадаг байж бас болохгүй. Тухайлбал, ажилтнуудын дэргэд менежерийг магтвал багаараа хийсэн ажил байхад ганцхан менежер бүх үр шимийг хүртлээ хэмээн бодож, нийт ажилтнуудын сэдэл, хүсэл буурчихна. 

Иймд дээд шатны удирдлага тухайн менежерийн удирдаж байгаа багийн ажлыг үнэлэхдээ багийн гишүүдэд бүгдэд нь хандаж, бүгдийг нь адил магтаж, эсвэл шүүмжилнэ. 


#9. Августины дүрэм: “Нүгэлтнийг бус, нүглийг шүү”

“Хэн буруутай вэ?” гэхийн оронд “Юу нь буруу байв?”

“Одоо яах вэ?” гэхийн оронд “Хэн үүнийг засах вэ?” гэсэн асуулт тавьж бай. 

Ингэснээр хувь хүнийг буруутгах бус удирдлагын тогтолцоогоо хөгжүүлэх боломж нээгдэнэ. 


#10. Харилцааны хэлбэрт анхаар 

Даргадаа хэрхэн хандах вэ? Албан даалгаврыг хэрхэн зөв тодорхойлж өгөх вэ? Албан даалгавар нь гуйлт эсвэл тушаалаас юугаараа ялгаатай вэ? Эдгээр асуултууд нэг их чухал биш санагдах ч менежментэд жижиг зүйл гэж байдаггүй юм. Энэ бүгдийг нарийн тодорхойлж заах өгөх хэрэгтэй. Ажилтан нь даргатайгаа нээлттэй харилцаж, нэрээр нь дууддаг ч бай эсвэл овог нэрээр нь авгайлж, хүндэтгэлийн үг ашигладаг ч бай үр дүнтэй ажиллаж чаддаг компани олон байна. Харин эсрэгээрээ ах захаа мэдэхгүй харилцаа менежментийн тогтолцоог нь сүйрүүлж; ёс зүй, харилцааны бэрхшээлүүд ажилтан-удирдлагын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж компанийг дампуурахад ч хүргэж болзошгүй нөхцөл байдал үүссэн жишээ тоолж баршгүй байдаг. 


10 дүрмийг нэгтгэсэн хүснэгт

Төрлүүд

Удирдах, удирдуулах ёсны дүрэм

Дүрмийг зөрчсөн жишээ

Удирдлагын

  1. Ажилтны хийх ажлыг зөвхөн шууд удирдлага нь тодорхойлж өгнө. 
  2. Бусад алба, хэлтсийн дарга нар тухайн албаны даргаар дамжуулж албаны ажилтанд даалгавар өгөх ёстой
  3. Ажлын өмнөх үе шатыг гүйцэтгэсэн ажилтнаас ажил ирнэ


  1. Алба, хэлтсийн даргыг алгасаж ажилтанд даалгавар өгөх.
  2. Дээд шатны удирдлага албаны даргад мэдэгдэлгүйгээр албаны ажлыг зогсоох 
  3. Албаны даргад ажилтнаар нь дамжуулж үүрэг даалгавар өгөх: “Даргадаа ийм юм хий гэж хэлээрэй... гэх мэт”
  1. Дарга хяналт тавина; хяналтын ажилтан мэдээлэл цуглуулна, сануулга өгнө 

2. Үүрэг даалгавар өгсөн хүн бус хөндлөнгийн хүн ажлын гүйцэтгэлд хяналт тавих 

  1. Ажилтанд шийтгэл ноогдуулах үед дарга мөн адил хариуцлага хүлээнэ. Эсвэл ганцхан дарга шийтгүүлнэ. 

3. Даргад нь мэдэгдэлгүйгээр ажилтныг шийтгэх 

  1. Бисмаркийн дүрэм: “Даалгасан ажлын хариуцлагыг НЭГ л хүн үүрнэ”

4. Нэг ажлыг хоёр хүнд хариуцуулж өгөх. 

  • Хэн нэг нь хийж л таараа гэсэн байдлаар хоёр хүний дунд даалгавар өгөх 
  1. Дээд шатны удирдлагад хандахын өмнө шууд удирдлагатайгаа зөвшилцөнө 

5. Шууд удирдлагадаа мэдэгдэлгүйгээр дээд шатны удирдлагад хандах 

Чиг үүргийн

  1. Эскалацийн дүрэм

6. Дараагийн ажилтан ажлыг гүйцэтгэхээс татгалзах үед эхний ажилтан буруу арга хэмжээ авах 

  1. Ажилтны гүйцэтгэх ажлыг тодорхойлох эцсийн шийдвэрийг гаргадаг нэг менежер байх ёстой.

7. Өгөгдсөн ажлуудаас аль нь чухал гэдгийг ялгахгүй байх, ямар ажил өгснийг ойлгохгүй байх.

Ёс зүйн

  1. Ажилтнуудын дэргэд зөвхөн багийн ажлын үр дүнг л хэлэлцэнэ 

8. Дарга нь байхгүй үед ажилтнуудад даргынх нь талаар ярих 

  1. Августины дүрэм: “Нүгэлтнийг бус, нүглийг шүү”

9. Нүглийг бус, нүгэлтнийг шүүх 

  1. Харилцааны хэлбэрт анхаар

10. Харилцааны хэлбэрийг тодорхойлоогүй. Ажилтнууд янз янзын харилцааны хэлбэртэй.