Сэтгэл зүйн хүчтэй хүмүүс стрессийг хэрхэн яаж даван туулдаг талаар 10 аргыг хүргэе. Стрессийг удаан хугацаанд буюу даван туулж чаддаггүй хүний эрүүл мэндэд стресс сөргөөр нөлөөлдөг. Гэхдээ үүнийг залруулах боломжтой. 

Хэрэв та стрессийг даван туулах талаар ямар нэгэн арга авахгүй бол эрүүл мэндийн асуудал үүсэж, депресст орж, мансууруулах бодис, согтууруулах ундаанд донтох ч магадлалтай. Иймд стрессийг даван туулахад тус болох 10 аргыг танилцуулж байна.


#1. Стрессээс зайлсхийж болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх

Бидний төлөвлөгөөг нурааж болохуйц зүйл үргэлж болж болзошгүй гэдгийг сэтгэл зүйн хүчтэй хүмүүс ойлгодог. Таны амьдралд төлөвлөгдөөгүй зүйл тохиож болно. Та үүнд өөрийгөө бэлтгэж чадна. Өөрөө өөртөө стресс үүсгэж болох ямар нэгэн зүйл болж болзошгүй мөн түүнийг давж чадна гэдгийг өөртөө итгүүлэх хэрэгтэй.


#2. Стрессийг даван туулах стратеги боловсруулах

Ажлын байран дахь стрессийг даван туулах тухай Occupational medicine-ийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар хамгийн үр дүнтэй хөтөлбөрөөр тодорхой зорилго, асуудлыг шийдвэрлэх, сөрөг бодлуудыг тодорхойлох, амрах цаг, цаг хугацааг зохицуулах менежмент орсон хөтөлбөр шалгарсан байна. Ийм төрлийн стратегийг сэтгэл зүйн хүчтэй хүмүүс үргэлж хэрэглэдэг байна.


#3. Нөхцөл байдлыг өөрийн хяналтад авах

Сэтгэл зүйн хүчтэй хүмүүс стрессийн эх үүсвэрийг тодорхойлж, түүнээс салахын тулд боломжит бүх зүйлийг хийдэг. Амьдралын хэв маяг, орчин тойрондоо тодорхой өөрчлөлт хийснаар стрессийн түвшинг эрс багасгах боломжтой.


#4. Хандлагаа өөрчлөх

Өөрийгөө өөдрөг байлгаж, ямар ч зүйл болсон та түүнд бэлэн байгаа гэдгээ өөртөө сануулж байх. Жишээлбэл “Би ийм төрлийн асуудалтай тулгарч байсан. Тиймээс үүнийг асуудалгүй давж чадна”.


#5. Цагийн менежмент

Ихэнх тохиолдолд стресс бидний хийж амжихгүй байгаа зүйлээс болж үүсдэг. Тиймээс урьдчилан өөрийн цагаа төлөвлөж бүх ажлаа амжуулж сурах хэрэгтэй.


#6. Эргэн тойрноо таныг дэмждэг хүмүүсээр хүрээлүүл

Хүмүүс хэрхэн стрессийг даван туулдаг тухай судалгаагаар эргэн тойрны хүмүүсийн тус, дэмжлэг нь сэтгэл санааг сэргээж өгдөг гэжээ. Гэхдээ зарим хүн бусдаас тус дэмжлэг авахаас санаа зовж, зөвхөн өөртөө найдаж сурсан байдаг. Хэзээ тусламж авах хэрэгтэй вэ гэдгээ тодорхойлох хамгийн чухал юм.


#7. Стрессээс зугтахгүй байх

Хүн стресстэй нөхцөл байдлаас зайлсхийж, зугтах юм бол энэ нь зөвхөн сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг судалгаа харуулжээ. Та бэрхшээлтэй нүүр тулж зугтах боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч өөрийнхөө сэтгэл санааг бэлд.


#8. Стрессийн талаарх бодлыг түр зуурынх гэж харах

Бодол санаа нэг бол орж, гарч байдаг. Хамгийн гол нь стрессийн талаарх бодол орж ирж бас гарах болно гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Стрессээс зугтаж, зайгаа барихын оронд та стрессийг түр зуурынх, удахгүй зүгээр болго гэдгийг ойлгож, хүлээж авах хэрэгтэй.


#9. Асуудалд өргөнөөр ханд

Нэг стресстэй нөхцөл байдал таны амьдралыг өөрчлөж чадахгүй. Та стресс үүссэн ч гэсэн авьяастай, бүтээлч, ухаантай, оюунлаг хүн хэвээр байна. Энэ бол зүгээр сөрөг туршлага.


#10. Өөдрөг байдлыг нэмэгдүүлэх

Заримдаа бага зэрэг өөдрөг байдал стрессийн түвшинг багасгахад тус болдог. Хамгийн стресстэй нөхцөл байдалд хүртэл та өөрийнхөө түргэн уур, асуудлыг буруугаар хүлээж авсан зэргийг бодон өөртөө бага ч гэсэн эерэг байдлыг нэмэгдүүлж, стрессээ багасгах боломжтой.