Б.Баясгалан
04 сарын 03, 2019
Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга М.Чинболд нар өнөөдөр мэдээлэл хийж, тус бүрт нь томоор хэвлэсэн гурван "Э" үсгийг урж хаялаа.
Энэ талаараа тэд "Э үсгээр эхэлсэн нэртэй эдгээр гурван хүнийг бид хангалттай дэмжсэн, тэд шударга зүйл ярьдаг ч шударга бус нийгмийг бүтээсэн. Эхний хүн бол байнга шударга ёс, сайн сайхныг ярьдаг. Бид түүнийг маш олон жил толгой дээрээ залсан. Гэтэл өнөөдөр энэ хүний байгуулсан нийгэм авлига, шударга бус явдлаар бүтсэн. Бид, манай намынхан энэ хүнийг хангалттай дэмжсэн. Одоо болъё.
Дараагийн хүн бол мөн АН-тай холбоотой. Энэ хүн өөрийнхөө даргалж байсан бүлгийг тараасан. Шударга бус зүйлийг байнга өмгөөлж, хамгаалдаг. Шударга бустай холбоотой бүхий л зүйлд АН-ыг төлөөлж, гишүүд дэмжигчдийнхээ эсрэг зүйл ярьдаг. Тэрээр МАНАН бүлэглэлийн сүүлчийн хамгаалагч болсон. АН-ынхан энэ хүнээс ичиж буй учир яаралтай зайлуулах хэрэгтэй.
Сүүлийн Э-тэй холбоотой асуудлууд өнөөдөр АН-аар дүүрэн яригдаж байна. Гэвч эсэргүүцлээ илэрхийлж, дуугардаг хүн алга. АН нэг хүн төвтэй нам боллоо. Энэ хүн зөвхөн өөртөө таалагдсан, өөрт нь үнэнч хүнийг л авдаг. Тиймээс эдгээр хүмүүсийг бид эсэргүүцэж буйгаа мэдэгдэж байна. АН-ын дарга МАНАН дэглэмийг өмгөөлж, Онц Их хурал хийх гэж буй учир, очиж оролцох гишүүн байхгүй. Очих хүн байхгүй болчихоор хүмүүст мөнгө өгч, шагнал урамшуулалтай жагсаал хийх гэж байх шиг байна. Бид үүнийг дэмжихгүй" хэмээлээ.
Тэд гурван "Э" гэж яг хэн хэнийг хэлж буйгаа тодорхой нэрлээгүй ч, ярьж буй зүйлийнх нь агуулгаас үзэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нар аж.
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.21.109.112] ・ 2021.03.08 Хариулах
Д.Эрдэнэбат биш З.Энболд шүү.
Зочин [182.160.36.235] ・ 2020.06.27 Хариулах
Чинболдоо чи нэг бүгдээс том "Э"-г орхичихжээ Бие нь Одой боловч Шодой нь томорчихсон агуу амьтныг орхиод гомдоож болохгүй.Нэгэн үе Германы шог сэтгүүлд Монгол улсын Төрийн 3 өндөрлөг гэгдэх Элбэгдорж,Зика вирус гэгдэх Энхболд,Алтанхуяг хөтрөлцүүлээд зурчихсан 3 одой хүн -сармагчин хэлбэртэй гаргасныг Элчинсайд эсэргүүцэл бичиж байж дарсан гэдэг Учир йимд Энхболд орно
Санал болгох
1 Жонатон Гиел: Англи хэл сурмаар байвч аргаа олохгүй яваа завгүй хүмүүст бид дүрэм, яриа хоёрыг төгс эзэмшүүлэх аргаар заадаг
2 С.Сувд-Эрдэнэ: Асуудлаа шийдье, ажилтнуудаа тогтооё гэвэл дунд шатны менежерүүдээ сургаж, чадваржуулахад хөрөнгө оруул
3 Шинэ төгсөгчдийг хөдөлмөрийн хүндхэн зах зээл хүлээж байна
4 Борлуулалт, бараа материал бүртгэлийн ухаалаг шийдэл Beez апп ашиглалтад орлоо
5 Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Монгол Улсад айлчилж байна