peak.mn
03 сарын 08, 2019
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн штабын дарга асан Пол Манафортод Виржини муж улсын Александрия хотын шүүх 47 сар шоронд хорих ял оноожээ. Түүнийг татвар болон банкны хууль тогтоомжийг зөрчсөн, гадаадын банкны дансаа нуун дарагдуулсан зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгасан байна. Энэ тухай телевизийн “CNBC” суваг мэдээлжээ.
Шүүгч Томас Эллисийн мэдэгдсэнээр, шоронд хорих ялын хугацаанаас П.Манафортын өмнө нь 9 сар хоригдсон хугацааг тооцох бөгөөд ингэснээр тэрбээр 38 сар хоригдох аж. Түүнчлэн П.Манафорт 50 мянган ам.долларын торгууль, 24.8 мянган ам.долларын нөхөн төлбөр олгох ёстой гэнэ.
П.Манафорт нь мөн Вашингтон муж улсын Колумби тойргийн шүүх хурлаар орох бөгөөд түүнд 3 дугаар сарын 13-нд ял оноох аж. Ерөнхийлөгч Д.Трамп түүнд өршөөл үзүүлж магадгүй гэж Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзэж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.