Хаврын урин цаг сайнтай, муутай зочлон ирдэг. Дулаан өдрийн нар ээж, зузаан хувцаснаасаа салах сайхан өдөр байхад, эргэн тойрны бүх л орчин нөхцөл бухимдуулж, шалтгаангүйгээр ядарсан бүүдгэр өдрүүд ч байна. Дүнсгэр өдөр бүсгүй хүн дэлгүүр хэсэж, гоо сайханд орж, өөрийгөө хайрлахаараа сэтгэл санаа нь шууд л дээрддэг. 

Гэвч үнэндээ сэтгэлээр унасан үедээ дэлгүүр хэсэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Бодоод үзвэл үнэн л дээ. Шүүгээн дэх нэг ч хувцастай тань зохицохгүй гутланд 500 мянган төгрөг зарцуулах хэрэгтэй юу. Урдуураа богино үс тавиулбал яг зохих болов уу. Хөмсгөө шивүүлэх шаардлага танд байгаа юу. Сэтгэлээр унасан үед та үүнийг эрүүлээр эргэцүүлж дүгнэж чадахгүй.

Ийм үед гэртээ харьж ямар утгагүй сонголт хийж, мөнгөө үрснээ бодоод бүр ч их сэтгэлээр унадаг уу. Тэгвэл та яаж ч сэтгэлээр унаж, яаж ч эрүүл сэтгэхээ больсон бай хөрөнгө оруулалт хийхэд харамсахааргүй зүйлс гэж бас бий. Товчхондоо бол ухаалаг худалдан авалт гэж болно. Бас болоогүй сэтгэл санаа ч хавьгүй дээрдэнэ.

1 MOSCHINO - So Real CHEAP&CHIC

https://www.facebook.com/BishreltDepartmentStore/ Moschino брэндийн SO REAL Cheap&Chic сүрчиг 2017 онд гарсан ялдам байдлыг эрхэмлэгч эмэгтэйчүүдэд зориулсан жимслэг цэцэгсийн үнэртэй сүрчиг юм. Урин дулаан цаг ирж буй энэ цагт түрхэхэд нэн тохиромжтой, таны сэтгэлийг эрхгүй сэргээж, шинэхэн мэдрэмжийг төрүүлэх болно.

Анхны үнэр: Гашуун жүрж, бэрсүүт жүрж, мөхөөлдөс, бөөрөлзгөнө, үхрийн нүд

Зүрхэн үнэр: Ягаан цээнэ, мэлрэг, замбага цэцэг

Суурь үнэр: Царсны хөвд, заар, хуш ба амброксан




2 LHAMOUR - Чийгшүүлэгч Серум

Энэхүү серум молекулын түвшинд нягтаршуулсан орцтой бөгөөд үүгээрээ идэвхтэй бодисуудыг арьсны хамгийн гүн давхрагад хүргэдэг тул арьсыг дээд зэргийн чийгшлээр хангаж, уян хатан байдлыг нь сэргээж, хѳгшрѳлтийн эсрэгсайн үр дүнтэй.             

Серумд агуулагдаж байгаа ГИАЛУРОНЫ ХҮЧИЛ нь уснаас 1000 дахин хөнгөн бөгөөд арьсанд хамгийн сайн чийгшил өгдөг бодис юм. 

Энэ нь КОЛЛАГЕН, ЭЛАСТИН ялгаруулалтыг түргэсгэж арьсыг дотроос нь төлжүүлэн түрснээр үрчлээ, гүн зураасыг арилгаж арьсыг бүх л тѳрлийн хэрэгтэй амин дэмээр тэжээдэг ажээ.





3 Eclat D`Arpege - Tropical Flower

Арвин үр шимтэй, баялаг өнгөөр дүүрэн ширэнгэн ой модноос санаа авч бүтээсэн Lanvin брэндийн EDA буюу Eclat D`Arpege цувралын TROPICAL FLOWER нь маш цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн. Жимслэг Цэцэгс ангиллын сүрчиг бөгөөд халуун орны ногоон өнгө аяс, жаргаж буй нарны ягааран туяарах тэрхүү мөчийг уг үнэртнийхээ савалгаа, бортогоны дизайндаа тусгасан байна.Eclat D`Arpege цувралын уснуудынхаа адилаар Tropical Flower нь баяр хөөртэй, сэргэлэн, оргилуун хүсэл эрмэлзлийг төрүүлэх болно.

Анхны үнэр: гашуун жүржийн навч, ногоон цай, тоорын цэцэг

Зүрхэн үнэр: цээнэ ба голт бор

Суурь үнэр: хуш, цагаан заар


4 SHISEIDO - Inkstroke eyeliner and brush

Японы каллиграфид ашиглагддаг #Sumi бэхнээс санаа аван бүтээгдсэн ба маш зөөлөн гаралттай, пигмент өндөртэй, усны хамгаалалттай гелэн контур нь ганцхан зуралтаар таны хүсч буй төгс нүдийг бэлэглэнэ. 

Shiseido брэндийн энэхүү нарийн үзүүртэй багсны хэлбэр нь зурахад, барихад маш хялбар бөгөөд хэмжээгээ тохируулах боломжтойгоороо онцлогтой. 

Ямар ч тасалдсан, бүдэг зураас гаргахгүй, гайхалтай тод, нарийхан, цэвэрхэн зураасыг бий болгоно.





4 ROBERTO CAVALLI - Just Cavalli

Гудамжинд зөрж өнгөрөх хүн болгон өөрийн эрхгүй тань руу эргэж харан, та яг л Easy A киноны Олив Пендергайст болчихсон юм шиг санагдана. Энэхүү сүрчиг таны бусдаас онцгой чанарыг тодотгож төрөлхийн эмэгтэйлэг, дур булаам төрхөд тань өнгө нэмэх болно. Энэ бол Roberto Cavalli брэндийн 2013 онд танилцуулсан JUST CAVALLI сүрчиг юм.

Анхны үнэр: нероли

Зүрхэн үнэр: тайтийн тиаре цэцэг  

Суурь үнэр: палисандер анхилуун мод


5 VERSACE - Versence

Газар дундын тэнгис орчмын үзэсгэлэнтэй, ховор цэцэгсийн баглаанаас бүрдсэн Versense сүрчиг нь Versace бүсгүйчүүдийн эрч хүч, тачаангуй байдлыг нэгтгэн илэрхийлдгээрээ шагшигдсан гайхамшигт бүтээл.

Versense нь байгалийн үнэрүүдээс бүрдсэн ба зураг дээр харуулсан шиг байгаль эх дэлхийн сэрж буй байдал, өргөн уудам ногоон талд эрх чөлөөг мэдэрч буй сэтгэгдэл төрүүлж, хүрээлэн буй орчин байгаль дэлхийтэйгээ дотоод эрч хүчээ тэнцвэржүүлж буй мэт мэдрэмжийг таньд өгнө.

Анхны үнэр : бергамот жимс, ногоон мандарин, инжир жимс
Зүрхэн үнэр: далайн сараана, мэлрэг цэцэг, кардомом
Суурь үнэр: зандан, царс болон оливийн мод, заар.