Барилгын ажил бүтэн 6 жилийн турш явагдсан “The Shimao Wonderland InterContinental Quarry” зочид буудал ашиглалтанд ороход тун бага хугацаа үлдлээ. Нийт архитектор, инжинер, дизайнер болон бусад ажилчид гээд нийт 5000 хүний хөлс хүчээр боссон энэ зочид буудал нь 380 өрөөтэй, 19 давхар ажээ. Доод хоёр давхар нь газар доор байх юм байна.

Өртөг нь 157 сая долларын өртөгөөр бүтсэн бөгөөд усан доорх давхартаа зоогийн газартай байхаар төлөвлөжээ. Мөн энд ханан хад, уулын лифт гээд спортын хэрэгслүүд байх бөгөөд 5 одтой буудал ямар байдаг бүх л зүйлийг барих юм байна.

Харамсалтай нь хэзээ нээлтээ хийх нь тодорхой бус байна.