Солонгосын найруулагч Чон Су Хыгийн бүтээл дуучин С.Гантогоогийн тухай өгүүлэх "Шар автобус" баримтат киноны нээлт өчигдөр Сөүл хотын "Сөүл Синема" кино театрт боллоо. 

Тус кинонд Солонгост уран бүтээлээ туурвидаг монгол залуугийн тухай, түүний хувь хүний үзэл бодол болон амьдралыг харуулсан  ажээ. Мөн хэрхэн Солонгосын урлагийн байгууллагад ажиллах болсон, мөрөөдөл болон цаашдын зорилгын талаар өгүүлсэн байна.

Энэхүү бүтээлийг хоёр жилийн өмнө хийж эхэлсэн дуучин С.Гантогоо "Яг түүн шиг" шоу нэвтрүүлэгт оролцсоноор түр завсарлаад байжээ. Зураг авалтыг Солонгос болон Монголд, тэр дундаа дуучин С.Гантогоогийн төрөлх нутаг Хөвсгөлд зарим хэсгийг хийсэн байна.

Дуучин С.Гантогоо киноныхоо дууг өөрөө зохиож, солонгос, монгол хэлээр дуулжээ.