Зүүдний утга учрыг шин­жихийн тулд өнөөгийн хүний оюун ухаанд бус, эртний үлгэр домгийн ертөнцөд ч юм уу, хүй нэгдлийн ой ширэнгийн тухай үлгэрүүдэд хандсан нь дээр гэж К.Г.Юнг бичжээ.

Эртний үлгэр домогт гардаг Медузаг дүрслэсэн зураг

Карл Юнгийн “Man and his symbols” номонд бичсэнээр домог үлгэрүүд гэдэг нь энгийн нэг зохиол төдий зүйлс биш гэдэг дээр Юнг санал нэг байсан бөгөөд домог үлгэр бүрийн цаана нууцалж, далдалж, бас хойч үедээ үлдээхийн тулд кодолсон мэдээллүүд дүүрэн байх ёстой хэмээн үзэж байсан юм.

Энэ номын нэг хэсэг дээр Горган Медуса хэмээх домгийн дүрийн утга агуулгыг тайлсан тайлбарыг ийнхүү бичжээ. Хэрвээ хүн зүүдэндээ толинд харж байгаагаар зүүдэлвэл тэрхүү толинд туссан дүрс нь тухайн хүний жинхэнэ нүүр царай байдаг аж. Тийм ч учраас толинд харагдсан өөрийнх нь тэр дүрс ихэвчлэн маш аймшигтай, сэтгэл түгшээм дүр байдаг байна. Хэрвээ Медусагийн нүд рүү эгцэлж харвал хүн чулуун хөшөө болж хувирна гэж домогт гардаг нь үүнтэй холбоотой бий болсон домог ажээ. …Image for post

Тэрхүү эртний хүмүүс сэтгэл зүйн энэхүү нарийн утга учрыг тайлж мэдсэн байсан ч байж болох бөгөөд түүнийгээ ийнхүү кодолж үлдээсэн байх магадлалтай.1961 онд хэвлэгдсэн “Man and His symbols”

Жон Хаулын бичсэн “21-р зууны Юнг: Архитеп, Хувьсал” номонд өгүүлснээр үлэг гүрвэл, шувуу хийгээд өөр олон төрөл зүйлд байдаг “эртний тархи” нь эдүгээ хүний ухаалаг тархины дор нуугдан орших бөгөөд энэ тархи нь балар эртний бүх мэдээллийг хадгалсаар ирсэн байж болно гэжээ. Тэрбээр уг онолоороо урьд зуунд тайлбарлаж чадахгүй байсан 1000 жилийн өмнөх мэдээлэл өнөө цагийн хэн нэгэнд хадгалагдаж ирэх ч юм уу, эсвэл тухайн үндэстэнд өвлөгддөг аман зохиол, үлгэр домог, сэтгэлгээний нэг чиг шугам байх нь ерөөс шинжлэх ухаан үндэсгүй зүйл биш гэдгийг ойлгуулдаг.

Жишээ нь, монгол ардын үлгэрүүдэд гардаг шиг чоно болон хонь малаа хамгаалж буй жирийн нэг өвгөн, өнөө цагийн мөн түүнтэй төстэй сайн, муу дүр нь тухайн үндэстний ахуй амьдралд урьд өмнө олонтоо тохиолдож байсан туршлага үеэс үед дамжихдаа эртний тархинд ул мөрөө үлдээдэг байж болох юм.

Image for postЖон Райн Хаулын энэхүү ном Юнгийн аналитик сэтгэл судлалыг нейросайнсаар тайлбарласан сонирхолтой бүтээл юм.

Тухайлбал МУИС-ийн “Философи Өнөөдөр” хэмээх философи сэдвийн нийтлэлийн хэлэлцүүлэгт нэгэн судлаач дараах тайллыг хийсэн байна:

“Дүү охин маань надаа нэгэн сонирхолтой зүүдээ ярьсан юм. Түүний зүүдээс сонирхуулахад: Тэрээр хагас нүцгэн хувьцастай амь тэмцэн арслангаас зугтаж байна хэмээн зүүдэлжээ. Дүү маань энэхүү зүүдээ ярьж байхдаа ийм зүүд зүүдэлсэнээ гайхаж, энэхүү зүүдээ утгагүй хэмээн цоллож, шал дэмий хэмээн ойшоогоогүй. Гэвч угтаа ухамсаргүй сэтгэл нь түүний хүй нэгдлийн үеийн өвөг дээдсийн арсланд хөөгдөж байх үеийн амьдрал, дурсамж, мэдрэмжийг түүнд сэргээн өгсөн байна. Бид хүй нэгдлийн үеийнхээ дурсамжийг агуулсан зүүд олныг зүүдэлж байдаг.”

Image for post“Тоглоомон машинуудаар бүтсэн Volkswagen лого. Үүнийг харсан хүн тоглоомон машинтай холбоотой эерэг дурсамжтай бол түүний ухамсарт бус сэтгэцэд Volkswagen бүтээгдэхүүн, лого тааламжтай мэдрэмжтэй цуг холбоос үүсгэх юм.” — Man and His symbols Page 23, Carl Jung

Эртний үлгэр домгуудад заримдаа байж боломгүй тийм үзэгдлүүд гардаг. Жишээ нь, арван таван толгойтой атгаалжин хар мангас, тахиан хөлтэй байшинд амьдардаг эмгэн шулам, ямх охин, үлэмж биетнүүдийн тухай гээд олон зүйл харж болно. Чухам эдгээр нь сэтгэцийн өвчтэй хүмүүсийн ярьж, хэлж, сэтгэдэг дүрүүд байдаг. Иймд сэтгэцийн өвчтэй хүмүүсийн ухаалаг тархи гэмтэх, үйл ажиллагааны доголдолтой болоход эртний тархины мэдээлэл ямар ч шүүлтүүргүй урсдаг хэмээн таамаглаж болох юм. Харин нийгэмд персона буюу олон дүр төрхтэй байх тусам л тухайн хүнийг эрүүл хэмээн стандарт тогтоодог.

Үлгэр болон бидний сэтгэхүйн онцлогт эхийн дүр янз бүрээр оршдог. Тухайлбал энэ нь бидний ээж, эмээ эсвэл хадам ээж болон эмч сувилагч, гэрийн үйлчлэгч нар ялгаагүй эхийн тухай эртний тархинаас урган гарсан дүр юм. Эх нь хожим зарц болдог тухай Коре, Дэметерийн домог, мөн Софиа бурхан, Дарь эх, мөн Монголын сурвалж бичгүүдэд дурьддаг “Сар”-н эх гэх мэт дүрүүд ч бас. Аливаа бүх зүйлд эхийн дүр, түүний нийгүүлсэгч чанар оршдог. Ихэнхи соёл иргэншилд сүм хийд, дэлхий, ой мод, тэнгис далай, цэцэрлэгт хүрээлэн, ургац шимтэй газар, булаг шанд зэргийг ээжийн дүртэй адилтгадаг бөгөөд энэ мэт эхийн хайр халамжийг санагдуулам зүйлсийг урлаг болон яруу найрагт зөөлөн чанараар олонтоо дүрслэдэг. Мөн байгаль эх заримдаа сүр хүчээ үзүүлдэгийн адилаар ээжийн архитеп сөрөг дүрийг ч агуулдаг. Энэ нь эмгэн шулам, залуу хархүүгийн толгойг эргүүлж буй муу эмийн тухай дүрээр илэрдэг байна.

Image for post

Сүүдэр бол биднийг ёс зүйгүй үйлдэл, хүчирхийлэл, муу муухай зүйл рүү хөтөлж байгааг харуулдаг өөр нэг чухал дүр. 

Бид энэхүү сүүдэр талаа өөрсдийнхөө ертөнцөд аливаа чөтгөр шулам, буг, мангас гэх зэрэг дүрүүдээр гаргаж ирсэн байна. Үлгэр домогт гардаг тэрхүү хорон муу санаатнууд, мангас, чөтгөрүүд нь үнэн хэрэгтээ бидний дотор буй тэрхүү “Сүүдэр” хэмээх зүйлийн бэлэг тэмдгээр илэрсэн дүрүүд ажээ. Бид ихэвчлэн өөрийнхөө дотор байгаа тэрхүү “Сүүдэр” хэмээх муу талуудаа олж хардаггүй, үргэлж өөрөөсөө сайн сайхныг эрж хайж байдаг нь угтаа үлгэр домогт “би биш, тэр” хэмээн сүүдрийн дүрийг гаргаж ирсэн нь биз ээ.

Өөр цаг үед, өөр орон зайд бие биеэсээ хамааралгүй оршиж байсан ард түмнүүдийн үлгэр домгуудад өнөөх л баатар эр болон хорон санаат, аймшигт мангасын талаар өгүүлдэг. Баатар эр баатарлаг гавьяа байгуулж хайрт бүсгүй болон ард түмнээ авардаг. Мөн шашнуудын хооронд ч төстэй зан үйлүүд байдаг. Тухайлбал Японы Шинто Шашны лам мөргөл үйлдхээсээ өмнө нарыг бэлгэдсэн толины өмнө суудаг бол МЭӨ хамаарах 14-р зууны үед хамаарах Египтийн хаан Тутанхаммений зурагт түүнийг нарны гэрэл түүнд хүч чадал өгч байгааг дүрслэсэн байдаг.

Өөр улс үндэстнүүд, газар орны ард түмнүүдийн сэтгэлгээний онцлогоос урган гарсан төстэй дүрүүдийн учир нь бүх хүн төрөлхтөн нэг өвөг дээдэстэй, нэг газарт хамт байсных биз ээ.

Эх сурвалж: Л.Энхтүшиг