9 признаков эмоционального задиры (и как его остановить)

Эрх мэдэл, хүч чадлаа ашиглан өөрөөсөө сул дорой, залуу, хүч чадал бага хүмүүсийг дээрэлхэж, хүчирхийлдэг хүмүүс байдаг. Дунд сургуульд байхдаа бид бүгд тийм хүнтэй учирч байсан байх. Дээрэлхэгчдийн талаар буруу ойлголт тархсан байдаг нь дунд сургуульд байхдаа хулиган байсан хүүхдүүд том болоод засардаг гэсэн ойлголт. 

Нэрт кино найруулагч Харви Вайнштейны хэргийг авч үзэхэд л хангалттай. 

Вайнштейн бол кино урлагийн салбартаа нэлээд нэр хүндтэй хүн. Miramax компанийн үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн тэрээр нэгэн үед уран сайхны кинонуудыг хийж, борлуулдаг бие даасан компаниудын лидер байсан. Түүний найруулсан кинонуудаас дурьдвал: “Pulp fiction”, “Shakespeare in Love”, “Reservoir Dogs”, “Good Will Hunting”.

Вайнштейн эрх мэдэл, албан тушаалаа хувийн ашиг сонирхлоор урвуулан ашигласан хэргээр буруутгагдаад байгаа юм. Саяхан дэгдсэн дуулиант хэргээр нэрт найруулагчийн хар бараан талыг бүгд мэдсэн. Хориод жилийн турш салбартаа удирдах албан тушаал эрхэлж байхдаа түүнийг 50 гаруй эмэгтэйчүүдийг ямар нэгэн байдлаар хүчирхийлсэн хэмээн үзэж байгаа юм. Хохирогч эмэгтэйчүүдийг бүгдийг нь байцаасны дараа энэ тоо өснө хэмээн ажиглагчид үзэл бодлоо илэрхийлээд байна. 

Image result for harvey weinstein case


Vanity Fair 

Вайнштейны хохирогч Брит Марлинг энэ сэдвээр сонирхолтой нийтлэл бичиж “The Atlantic” сэтгүүлд хэвлүүлсэн. Уг нийтлэлдээ Марлин хатагтай Вайнштейны тухайн үеийн эрх мэдэл, нөлөөний талаар нүдэнд харагдтал дүрсэлжээ: 

“Вайнштейн эмэгтэй жүжигчдийн карьерт нөлөөлж, өөрийгөө болон гэр бүлээ тэжээх хангалттай хэмжээний мөнгө олох боломжийг олгодог, нэг ёсондоо кино урлагийн ертөнцийн үүд хаалгыг нээж өгдөг хүнд тооцогддог байв. Мөнгөнөөс гадна түүнд нэр хүнд гэж байсан. Нэр хүнд бол эцгийн эрхт ёс давамгайлсан энэ ертөнцөд эмэгтэй хүнд бага ч атугай эрх мэдэл, байр сууриа эзлэхэд тусалдаг зүйл. Тэр үүнийг маш сайн мэддэг байсан.”

Хохирогчдын хэлж буйгаар Вайнштейн хүчирхийлэл үйлдэхээсээ өмнө эмэгтэй жүжигчдэд тэдний карьер, амьдралыг атгах эрх мэдэлтэй гэдгээ тодоор харуулахыг зорьдог байж. Бэлгийн хүчирхийлэл үйлдэхээсээ өмнө тэрээр хохирогчдын сэтгэл санааг хүчирхийлж, маш их дарамт учруулдаг байсан аж. 


Энэхүү нийтлэлдээ бид сэтгэл санааны хүчирхийлэгчийг таних шинж тэмдгүүдийн талаар өгүүлэх болно. Мөн хэрхэн тэднээс өөрийгөө хамгаалах талаар зөвлөгөө багтсан байгаа. Яагаад хүчирхийлэгчдийн сэтгэл санаанд учруулдаг дарамт, шахалтыг онцлоод байгаа вэ? Учир нь сэтгэл санааны хүчирхийллээс бүх зүйл эхэлж, даамжирсаар бие махбодийн, санхүүгийн, бэлгийн хүчирхийлэлд хүргэдэг байна. 


Хүчирхийлэгчдийн нийтлэг 9 шинж: 


1. Уур уцаар 

Насанд хүрсэн хүчирхийлэгчид сэтгэл хангалуун бус байдал, уур уцаараа бусад хүнд гаргадаг. Уур уцаар түүний цусанд байгаа мэт. Дээрэнгүй зан бол тэдний мөн чанар бөгөөд боломж л гарвал бусдад халдана. 

Эхлээд тэд таны хувийн орон зайд дайран орж ирнэ. Таныг хэр их дээрэлхэж болохоо мэдэхийг хүсдэг. Хувийн орон зайд халдсан ч шийтгэл амсаагүй бол таныг улам их дарамтанд оруулна. Таныг хариу үйлдэл үзүүлж, өөрийгөө хамгаалахаас нааш тэд зогсохгүй. 


2. Тусгаарлана 

Сургууль бүрт байдаг бусдыг дээрэлхдэг хүүхдүүд хохирогчоо эхлээд найзууд, ангийнхнаас нь тусгаарлаж, эсрэг зогсоодог. Насанд хүрсэн хүчирхийлэгчид ч мөн адил.

Хэрэв та шинэ ажил дээрээ ийм хүнтэй таарсан бол тэр энэ байгууллагаа өөрийн ан хийдэг талбар гэж үздэгийг санаарай. Тэр танд бусад хүмүүстэй ойртож дотносох боломж олгохгүй л болов уу. Хэрэв хүчирхийлэгч ажлын бус хүрээлэлд байдаг бол тэр таныг шинэ ажилд оруулахгүй, өөрөөс нь холдуулахгүй байх бүх аргыг хэрэглэнэ. 


3. Гэм бурууг өөрөөсөө зайлуулдаг 

Хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээх дээрээ тулахад насанд хүрсэн хүчирхийлэгчид өөрт байдаг бүх аргаар хариуцлагаас зугтдаг. Тэд өөртөө маш их хайртай тул бусад руу буруугаа чихнэ. 

Түүнээс гадна мэргэжлийн хариуцлагаас үхтэлээ айж, хамтран ажиллах баг бүртээ замбараагүй байдал үүсгэдэг. 


4. Нэр хүндийг унагана 

Дээр дурьдсанчлан хүчирхийлэгчид хөшигний цаанаас “ажилладаг”. Иймд хохирогчийн ардуур төрөл бүрийн цуу, худал яриа тараана. 

Түүнтэй чин сэтгэлээсээ ярилцаж, ухаан орохыг ятгаад нэмэргүй. Тэр таныг сонсохгүй л болов уу. Тэгээд ч цуу яриа тараасан гэдгээ хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. 


5. Нүүр тулсан уулзалтаас зайлсхийдэг 

Тэд огт зоригтой биш. Нүүр тулж хэл амаа ололцох болбол тэд зугтаагаад явчихна. Тэднийг танихыг хүсвэл нүүрэн дээр нь худалч гэж дуудаж, бодож байгаа бүхнээ хэлээд үзээрэй. 


6. Айлгана 

Айдас тэдний хамгийн сайн нөхөр. Бусдыг айлгаж тэд хяналтыг гартаа авдаг. 

Эрүүл хүнд бусдыг айлгах бодол төрөхгүй. Хүчирхийлэгчдийн ихэнх нь хөөрүү сагсуу, бодлогогүй хүмүүс байдаг. Тэд яавч эрүүл биш. 


7. Заналхийлдэг 

Хохирогчдынхоо сэтгэл санааг хүчирхийлэгчид бие махбодид нь бараг халддаггүй. Гэхдээ тэд таны хувийн орон зайнд халдаж, өөрийн бие махбодийн давуу талаа ашиглаж, дарамтална. 

Эмэгтэйчүүдийг онилдог хүчирхийлэгчид шууд бие махбодид нь заналхийлэхээс буцдаггүй. 


8. Идэвхгүй уцаар 

Хүчирхийлэгчид дотроо ихэвчлэн хулчгар байдаг тул тэд хохирогчтойгоо шууд нүүр тулж мөргөлдөхөөс зайлсхийдэг. Үүний оронд идэвхгүй, шууд бус аргыг хэрэглэнэ. Тэд үргэлж хохирогчийн сул тал руу онилдог. 


9. Хил хязгаарыг баримталдаггүй 

Анагаах ухааны доктор Сьюзен Биали хүчирхийлэгчтэй хийсэн мөргөлдөөний талаар «Psychology Today» сэтгүүлд нийтлэл хэвлүүлжээ: 

“Би уураа барьж дийлэхгүй чичирч байв. Бид и-мэйлээр харьцаж байсан л даа. Миний зүрх дэлсэж, цээж цөмлөн гарч ирэх гэж байлаа. Гэнэт би түүнийг юу хүссэнээ хийг гэж бодоод арагш ухарсан. Зөвшилцөлд хүрэх гэхэд л ийм хүчтэй хариу үйлдэл үзүүлж байгаа юм чинь цааш үргэлжлүүлэх хэрэг байхгүй”. 

Сэтгэл санааны хүчирхийлэгчтэй тэмцэх 3 алхамт арга (хариу үйлдэл үзүүлэх, тоохгүй байх, гомдол гаргах): 


10. Бүү дарамтлуул 

Доромжлолд хариу үзүүлэхийн оронд хохирогчдын гаргадаг нийтлэг зан болох дуугүй өнгөрч болохгүй. Хариу давшил. Түүний талаар бодож байгаа бүхнээ хэл. 

Тэр танаар дахиж оролдохгүй байх магадлал өндөр. Дараагийн удаа доромжлохоосоо өмнө сайн бодох болно. 


11. Бүү тоо 

Дараагийн алхам бол үл тоох. Тэр танд эхний удаа ялагдсан ч дараа дараагийн удаа бага багаар хатгаж магадгүй. Энэ нь хэрээс хэтэрвэл 1 дахь алхамыг ахин хэрэгжүүлээрэй. 


12. Энэ талаар мэдэгд 

Нийгэмд сөрөг нөлөө үзүүлдэг нь олон жишээгээр батлагдсанаас хойш ихэнх албан байгууллага, компани, үйлдвэр, боловсролын байгууллагууд хүчирхийллийг үл тэвчих бодлого баримталдаг болсон. Улсын болон хувийн хэвшлийн байгууллагууд дотоод хүний нөөцийн бодлогоо өөрчилж хүчирхийлэл үйлдэгч ажилчдад хатуу арга хэмжээ авдаг тул та энэ талаар албан байгууллагадаа шууд мэдэгдэх хэрэгтэй. 




Эх сурвалж: Livestrong.com