УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийж байна. Тэрбээр улс оронд үсээд буй цар тахлыг хязгаарлах, байгаа оносон арга хэмжээ авах хэрэгтэй байна гэв. Ингэхдээ гадаадад байгаа монголчуудаа орхигдуулахгүйн тулд дараах арга хэмжээ авахыг санал болголоо.

С.Эрдэнэ:

АН-аас цар тахалтай холбоотойгоор дөрөв дэх тогтоолын төслөө УИХ, Засгийн газарт хүргүүлэх байна. Гэвч энэ мэтээр бид удаа дараа хуулийн төсөл хүргүүлсээр байгаа ч эрх баригчид үл тоомсорлосон байдалтай байна. Уг нь цар тахалтай тэмцэх ажил. Аль нэг намын асуудал биш үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Иймээс энэ асуудалд улс төрийн намууд, ААН гээд бүгдэд хамаатай.

Энэ удаа гадаад улсад байгаа монгол иргэдийн эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулж байна. 

Цар тахлын улмаас хүнд нөхцөлд гадаад байгаа иргэдэд дараах арга хэмжээ авах ёстой.

Үүнд

1.Эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн Монгол Улсын иргэн бүрт байр хоолны наад захын хэрэглээнд зориулж сар бүр 500 ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх

2. Монгол Улсын иргэний эрхийг хамгаалах түр журам боловсруулж хэрэгжүүлэх

3.Монгол Улсаас гадаад улсад суугаа элчин сайд, консулын газрууд хүндэтгэх шалтгаантай эх орондоо ирэх хүсэлтээ иргэдээ бүртгэх ажлыг зохион байгуулах

Эх үүсвэр нь хангалттай байгаа. Мэдээж төсвөөс гаргана. Гэхдээ гадаадаас зээл авахгүйгээр. Дотоодод нөөц боломж нь хангалттай бий.