Б.Баясгалан
10 сарын 01, 2018
Өнөөдөр 10.00 цагт эхэлсэн УИХ-ын намрын чуулганы нээлт өндөрлөлөө. Чуулганы нээлтийн дараа УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Тэрээр энэ үеэрээ "Эрх баригчид өр авлага буурсан мэтээр иргэд, олон нийтийн тархийг угаадгаа болимоор байна. Монгол Улсын гадаад өр 27.5 тэрбум ам.доллар хэвээрээ байгаа. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Засгийн газрын өр 3.5 тэрбум доллараар өсчихлөө. Гадаад өр өсөөд байхад дотоод зах зээлдээ төсвийн алдагдлаа нөхсөн үйл ажиллагаагаа өр дарсан мэтээр, улс төрийн зорилгоор цацаж байна. Үүнийгээ болих хэрэгтэй.
Мөн УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн иргэд төрд төлөөлөгчгүй байна. Шулуухан хэлэхэд МАН нэр дэвших хүнгүй болоод тэр үү, нэр хүнд нь орон нутагт муу байгаа болоод тэр үү эрх барьж буй эрх мэдлээ ашиглаад нөхөн сонгуулийг хойшлуулчихлаа" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.