Улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг өмгөөлөгч болон шүүгчдийн хараат бус байдлын асуудлаархи НҮБ-ын тусгай илтгэгч Диего Гарсиа-Саянаас хүсч байгаагаа Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте бүдээлэг маягаар илэрхийлжээ.  
 
“Улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс бүү оролц гэж түүнд хэлээрэй. Тэр чөтгөр рүүгээ тонилж болно шүү” гэж Р.Дутерте өнгөрсөн бямба гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.  
 
Өмнө нь Филиппиний Ерөнхий прокурор Мария Лурдес Сереног албан тушаалаас нь огцруулах Дээд шүүхийн шийдвэрийг Р.Дутерте дэмжсэн бөгөөд тэрбээр Сереног “дайсан” гэж хэлж байжээ. Сереног албан тушаалаас нь огцруулсныг НҮБ-ын тусгай илтгэгч Диего Гарсиа-Саян зэмлэн буруушааж, энэ үйлдэл нь шүүхийн хараат бус байдалд заналхийлж байна гэж мэдэгдэж байсан аж.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг